Орхон аймаг: 700 сая төгрөгийн өртөгтэй 13 багийг камержуулах ажил үргэлжилж байна

2021 оны хийх ажлын жагсаалтанд багтсан 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 багийг хамарсан камержуулалт хийх ажил энэ хавар ажил нь эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ажлыг гүйцэтгэл  газар шорооны ажил бүрэн  дуусч камер суурьлуулах ажил эхэлсэн байна. Камерыг нийтийн эзэмшлийн гудамж талбай, хүн урсгал ихтэй хэсгүүдэд голчлон хийдэг бөгөөд багийн ажлын алба, цагдаагийн хэсгээс ирүүлсэн судалгааг үндэслэн камерыг суурьлуулах юм байна. Түүнчлэн  мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс үйл ажиллагаандаа автомашины дугаар танигчтай камер, хиймэл оюун ухаанд суурилсан програмыг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь хүнийг бүх талаас нь ямар ч нөхцөлд таних чадвартай, гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлж ажиллахад чухал ач холбогдолтой гэж үзсэн байна. 

Иргэд мэдээлэл шуурхай удирдлагын төвд нийтийн эзэмшлийн гудамж талбай,  авто зам, хүн урсгал төвлөрсөн хэсгүүдийн камерыг шүүлгэх боломжтой. Харин орон сууцны байр, орц доторх камерыг СӨХ хариуцдаг байна. Ирэх онд баталгаат хугацаа дуусаж, солих шаардлагатай камеруудыг  засварлах, шинэчлэх, хүүхдийн тоглоомын талбай, автобусны буудалтай хэсгүүдийг үе шаттай камержуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.