УИХ-ын гишүүн Д.Батлут: Эрүүл мэндийн салбарынхантай уулзалт хийхэд 2 асуудал тодорхой байна

УИХ-ын гишүүн Д.Батлут:Эрүүл мэндийн салбарынхантай уулзалт хийхэд 2 асуудал тодорхой байна.Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжилт авч цалин хөлсөө нэмэх боломжийг бий болгох эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч тендерийн “ченжүүд” эмнэлгийн хэрэгслийн үнийг хөөрөгдөх асуудал гарч байна.

Тухайлбал гаалийн байгууллагад 1 мянган ам.доллараар мэдүүлсэн хэрэглэл тендерээр эмнэлгүүдэд очихдоо 7 сая төгрөгөөр нийлүүлэгддэг.

Энэ мэт асуудал нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртгийг даатгалын сангаас олгож буй санхүүжилтийн хэмжээнээс хэд дахин өсгөдөг талаар салбарынхан ярилаа.

Энэ завхралыг арилгах зүй ёсны шаардлага байна.

 Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлийн санхүүжилт олгох замаар нэмэх боломжтой ч цахим системийг хөгжүүлэх, мэргэжилтнүүд мэдээлэл шивж оруулах хэсэгт алдаа их гарч буй.

Жишээлбэл, Тухайн эмнэлэг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлсэн гүйцэтгэлийн дүнгээ 100 мянган төгрөг хэмээн даатгалын сангаас нэхэмжлэхэд тодорхой хувь хасагдаж бодогддог асуудал маш их байна.

Үүнд үйлчилгээ үзүүлсэн иргэний регистрийн дугаар буруу шивэгдэх, оношийн бүлгийг холбохгүй байх, тухайн байгууллагын ашиглаж буй цахим системийн хөгжүүлэлт муу хийгдсэн зэрэг нь нөлөөлдөг.

Иймд цахим системийн асуудлыг нэг мөр болгох хэрэгцээ бий.

 Эрүүл мэндийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсэг Улсын 2 дугаар эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.