"Эко" хорооллын айл өрхүүдийн төлсөн цахилгааны төлбөр "ЭБЦТС ТӨХК" очдоггүй

"ЭБЦТС ТӨХК : Ерөнхий инженер Д.Мөнх- Эрдэнэ "Монгол дайван" ХХК-д айл өрхүүд төлбөрөө тушаасан ч манайд ирэхгүй байсаар 26,7 сая төгрөгийн төлбөр гарсан. Эко хорооллын айл өрхүүдтэй 10-р сарын 1-нээс эхлэн түр гэрээ хийж, цахилгаан эрчим хүчээр хангахаар болсон гэвч жилийн жилд энэ хороололтой холбоотой асуудлууд гардаг инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудал одоо ч яригдсаар орон нутгийн зүгээс шаардлагатай санхүүжилтыг гаргаж засвар үйлчилгээ хийсээр байна. Өвөл хаяанд ирлээ өнөөх Эко хорооллын шугам сүлжээний асуудал бас  ахиад л сөхөгдөнө.

“Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн  захирал Д.Бүүвэйбаатар :-“Монгол дайвун” ХХК бараг 200 метр шугамыг сольж өгөхгүй бол айлууд нь өвөл хөлдөх аюултай гэж та хэллээ?

-Жилийн жилд уг асуудал гарч ирдэг маш хүндрэлтэй бид ихэнх аваарийн зардлаа гаргаж уг хорооллын оршин суугчдыг шугамаар хангах үүднээс тус ажлыг хийдэг. Тэр 200 метр шугам нь 2,7 тэрбум төгрөгөөр тухайн үедээ татагдсан  шугаммаш чанаргүй хийгдсэн энэ ажил чинь 2012-2015 онуудад хийгдсэн шүү дээ иргэд сайн мэдэж байгаа.  Гэр хороолол руу оруулсан шугамнаас 40 м татах боломж нь байгаа ч цаана байгаа 160 метр шугамны хохирлыг хэн барагдуулах вэ гэдэг асуудал байна. Усны алдагдлаа хянах зорилгоор шаардлага тавьж байгаа.Ер нь байнга санаа зовоодог газар гэх үү дээ.

-Тухайн компани баталгаа өгсөн хугацаа нь дууссан ч ийм нөхцөлд хохирлыг барагдуулна гэж байгаа юм уу?

-Улсын комиссынхон тухайн үед МХГ-ын улсын байцаагч  Х.Азхүүгээс  бусад комиссын гишүүд  хүчээр гарын үсэг зурсан гэж тайлбарладаг.Тэгэхээр гарын үсэг зурсан бүх хүн хариуцлага хүлээх байх гэж бодож байна.

-Хариуцлага хүлээгээд эхэлсэн үү?

-Хуулийн хэлтэст материалуудаа өгч байгаа. Шалгаад шийдвэрлэх байх. "Монгол Дайвун" компаний зүгээс ирж уулзсан арга хэмжээ авч ажиллана гэдгээ мэдэгдсэн.Ирсэн ч уулзсан ч үр дүн сайн гарахгүй байна. 

Хэрвээ “Монгол дайвун” ХХК-ын зүгээс яаралтай арга хэмжээ авахгүй бол бид аргалах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн.Тухайн үед ийм хариуцлагатай ажил гүйцэтгэж байж улсын комиссын багт орж ажилласан хүчээр гарын үсэг зурсан  хүмүүс давхар хариуцлага хүлээх ёстой.Уг асуудалд хуулийн хэлтэс ажиллаж байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.