Д.Батлут: Тендерийн "ЧЕНЖҮҮД" эмнэлгийн хэрэгслийн үнийг хөөрөгдөж байна

УИХ-ын гишүүн Д.Батлутын ахалж буй Эрүүл мэндийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын 2-р эмнэлэгт ажиллажээ.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлийн санхүүжилт олгох замаар нэмэх боломжтой хуулийн орчин бүрдсэн. Гэвч эрүүл мэндийн салбарынхантай уулзахад  энэ нь төдийлөн хэрэгжихгүй байгааг хэлж буй.

Эмнэлгүүд иргэдэд үйлчилсэн мэдээллээ шивж Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн мөнгөн дүн хасагдах, зарим хагалгааны зардал тус сангаас тогтоосон тарифаас хэд дахин өндөр гарах асуудал тулгардаг байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантайг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга тайлбарлажээ. Тухайлбал, үйлчилгээ үзүүлсэн иргэний регистрийн дугаар буруу шивэгдэх, оношийн бүлгийг холбохгүй байх, тухайн байгууллагын ашиглаж буй цахим системийн хөгжүүлэлт муу хийгдсэн зэрэг нь нөлөөлдөг гэв.

Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Батлут энэ үеэр хэлэхдээ “Эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүжиж цалин хөлсөө нэмэх боломжтой эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч тендерийн “ченжүүд” эмнэлгийн хэрэгслийн үнийг хөөрөгдөх асуудал гарч байна. Гаалийн байгууллагад 1 мянган ам.доллараар мэдүүлсэн хэрэглэл тендерээр эмнэлгүүдэд очихдоо 7 сая төгрөгөөр нийлүүлэгддэг. Энэ мэт асуудал нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртгийг даатгалын сангаас олгож буй санхүүжилтийн хэмжээнээс хэд дахин өсгөдөг. Энэ завхралыг арилгах зүй ёсны шаардлага байна” гэжээ. Мөн цахим системийн асуудлыг нэг мөр болгох хэрэгцээ бий хэмээн ярьжээ.

Энэ талаар ажлын хэсгээс тодорхой саналуудыг УИХ, Засгийн газрын түвшинд танилцуулах аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.