"Хаан хүнс катеринг" ХХК: 14 жилийн хамтын ажиллагаанд талархалаа,баярлалаа

"Хаан Хүнс Катеринг" ХХК нь 2007 онд Эрдэнэт хотноо үүсэн байгуулагдаж байсан түүхтэй. Үүсэн байгуулагдсан цагаасаа бид орон нутгийн 200 гаруй ажиллагсадыг ажлын байраар хангаж орон нутгийн татварт жил бүр 700 сая төгрөгийн татварыг төвлөрүүлэн аймгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан  эдүгээ 14 дэхь жилдээ  нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарт амжилттай  ажиллаж байна.  “Хаан Хүнс Катеринг” ХХК нь Монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулдаг, хөгжлийн түүчээ болсон  зууны манлай  бүтээн байгуулалт Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т катерингийн үйлчилгээг 2007 оноос хойш 14 жилийн турш тасралтгүй үзүүлэлээ.     Тус үйлдвэрийн ажилчдын нийгмийн гол асуудал болох хоол үйлдвэрлэл, үйлчилгээг үзүүлэн өнөөг хүрсэндээ манай байгуул лагын хамт олон бахархалтай байдаг. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагын зүгээс Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-тэй хамтран томоохон бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгэсэн байгааг эргэн дурсахад таатай байна. Бидний олон жилийн харилцан ашигтай, хамтын ажиллагаа нь эцсийн хэрэглэгчид, үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилчид, уурхайчдад олон, олон ҮНЭ ЦЭНЭ -ийг  бүтээн бий болгосон байна. 

     Манай байгууллага хоол, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн компани бөгөөд хоол үйлдвэрлэл явуулахад ажлын байр, ажиллах орчин, барилгын хийц урсгал шугам  маш чухал байдаг.

            Хоол, үйлдвэрлэл явуулахад Монгол улсад мөрдөгдөж буй стандартууд болон эрүүл ахуйн шаардлага хангахын тулд:  

  • Технологийн урсгал, урсгал шугамын дагуу зөв зохион байгуулалттай байх, цонх, хаалга, өрөө тасалгаа нь стандартад нийцсэн байх, 
  • Бараа материал зохих температурт, зориулалтын агуулахад хадгалагдах, 
  • Бохир болон цэвэр огтлолцохгүй байх, 
  • Халуун боловсруулалт хийгдсэн бүтээгдэхүүн болон түүхий бүтээгдэхүүн  холилдохгүй байх гээд олон шаардлагууд байдаг.

          Эдгээр шаардлагын хүрээнд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-тэй хамтран томоохон бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгэсэн: 

          Үүнд: Бидний санаачлагаар

  1. 2011 онд УМ -н гараж,  гал тогооны урсгал засварын ажил 
  2. 2015 онд ерөнхий захиргааны 1-р байрны АПК-н гал тогоонд РСЦ компани 800 сая гаруй төгрөгийн өртөгтэй их засварын ажил
  3. 2016 онд РМЗ гал тогооны их засварын ажил
  4. Шинэ гараж, гал тогооны  их засварын ажил  гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

   Дээрх их засварын ажлууд хийгдсэнээр хоол үйлдвэрлэлийн стандартын дагуу гал тогоо, туслах өрөөнүүдийг бий  болгосон нь үйлчлүүлэгчид, уурхайчиддаа бидний зүгээс бий болгосон ҮНЭ ЦЭНЭ байлаа.

  Эрдэнэт Үйлдвэрийн зүгээс  манай компаний ажиллах нөхцлийг сайжруулах саналыг маш сайн дэмжиж, ажилчидынхаа төлөө хамтдаа бүтээн байгуулалтуудыг хийсэн ажлын үр дүнд хэрэглэгчид маань эрүүл аюулгүй орчинд хооллох       болсон. 2007 онд  үйлдвэрийн дүүргээс алслагдмал зайнд ажилладаг ажилчдын  хоол, хүнсний асуудал хөндөгдөж байсан. Энэхүү асуудлыг манай байгууллагын санаачлагаар зөөврийн савалгаагаар болон мармедны халуун хоолыг түгээн, өнөөдрийн байдлаар 350 гаруй ажилчидын хоолыг 24 цагийн турш тасралтгүй өдөр, орой, шөнийн гэсэн давтамжтайгаар 4н машин алслагдмал зайнд ажиллаж байгаа уурхайчдад халуун хоолыг  хүргэлт хийн үйлчилж ирсэн. Хүргэлтийн хоолны асуудлыг шийдсэнээр үйлдвэрийн ажилчид маань тасралтгүй ажлын байран дээрээ тогтвортой ажиллах боломжтой болсон нь ҮНЭ ЦЭНЭ -ийг бүтээсэн явдал байсан.  

  Бид  хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй  салбар бүрт стандарт дүрэм, журам, хяналт, аюулгүй байдал, чанарыг түгээн манлайлан ажиллахыг зориж буй нэг хэлбэр бол олон жилийн хичээл, зүтгэлийн үр дүнд бид 2016 онд анх нийтийн хоолны салбартаа 2016 онд ЧУТ ISO 9001:2016 Чанарын Удирдлагын тогтолцоо, 2018 онд ХАБУТ ISO22000:2007  Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо стандартуудыг нэвтрүүлсэн явдал юм.  Дээрх стандартуудыг нэвтрүүлснээр бид үйл ажиллагаандаа шинэ хяналтын системийг бий болгож чадсан. “Хяна, Хяна Бас дахин Хяна” гэсэн уриатай бид ажиллаж өнөөдрийн байдлаар ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭРҮҮЛ АХУЙ ТАЛД ҮЛ ТОХИРОЛГҮЙ АЖИЛЛАЖ ЧАДСАН. 2018 онд  ISO22000:2007 ХАБУТ-г  хэрэгжүүлэхэд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ  бидний үйл ажиллагаа, зорилго, зорилтыг дэмжин ажилласан нь ажилчдынхаа эрүүл аюулгүй хоол хүнсээр ханган ажиллах боломжыг нэмэгдүүлсэн хамтдаа бүтээсэн ҮНЭ ЦЭНЭ байлаа. Үйлдвэрийн ажилчдын хоол зүйн боловсролыг дэмжих зорилгоор бид сар, улирал, жилээр ажлаа төлөвлөж хоол зүйн сурталчилгаат өдөрлөг, уулзалт, аяныг зохион байгуулж хамтын ажиллагаатай ажилласан байна.Тус хугацаанд:

  • Өдөрт дунджаар 1500 гаруй жилд 396,000  хүнд үйлчилгээ үзүүлж,
  • Хоолны цэсийг 3-4 долоо хоногоор төлөвлөж нийт жилд 6,713,000 хоол үйлдвэрлэж,
  • Тусгай эмчилгээний бичигтэй давтагдсан тоогоор  3696 хүнд эмчилгээний хоолны цэсээр үйлчилж,
  • Нийт 170 гаруй өдөрлөг уулзалт, аяныг  зохион байгуулж,
  • Нийт 5000 гаруй талархал сайшаал  хүлээн авч, урам зориг итгэл дүүрэн ажилласан  байна.  Манай байгууллагын зүгээс Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-тэй хамтран ажиллах гэрээг, гэрээний хугацаанд  өөрсдийн хүсэлтээр дуусгавар болгох шаардлага тулгарлаа.

     Учир нь зах зээлийн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь манай 2 байгууллагын гэрээний зүйл заалтууд болон гэрээний үнээр ажиллах боломжгүй болгож байгаад харамсалтай байна.

     Түүхий эдийн үнийн огцом өсөлт, гэрээний үнийг хангах боломжгүй болгож байгаа нь бидний 14 жилийн үйл ажиллагааг тасалдуулах үндсэн шалтгаан болоод байна.   

    Манай 2 байгууллагын 14 жилийн хамтын ажиллагаа нь сэтгэл хангалуун, үр өгөөжтэй, шинийг эрэлхийлэн бүтээн байгуулсан, үнэ цэнийг бий болгосон хамтын ажиллагаа байсан гэж дүгнэж хэлэхэд сайхан  байна.

   Та бүхэндээ маш их баярлалаа,  маш их талархлаа.  Өнөөдрийг хүртэл биднийг сонгон үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч, ажилчиддаа,  хамтран ажиллаж санаа бодлоо хуваалцаж, дэмжиж байсан үйлдвэрийн дунд шатны менежерүүд, хэлтсийн дарга нар болон үйлдвэрийн тэргүүн дээд  удирдлагууддаа талархлаа. 

ТА БҮХНИЙХЭЭ ЦААШДЫН НӨР ИХ ХӨДӨЛМӨР ИХ УУРХАЙН АРИУН ИХ ҮЙЛСЭД АМЖИЛТ ХҮСЬЕ.

 "ХААН ХҮНС КАТЕРИНГ"  КОМПАНИЙ ХАМТ ОЛОН

 

 

 

 

        

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.