Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг хэлэлцлээ

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны XX хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар:

1. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн 2017-2021 оны хэрэгжилт

2. “Халдварт бус өвчинтэй тэмцэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2018-2021 оны төлөвлөгөөний хэрэгжилт

3. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн 2022-2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

4. Орхон аймгийн “Авто замын тээврийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн 2018-2021 оны үйл ажиллагааны хэрэгжилт

5. Хотын төвийн орон сууцны хороолол дунд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай павильонуудын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай гэх мэт асуудлуудыг хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн 2017-2021 оны хэрэгжилт”-ийн талаар Орхон аймгийн ХХААГ болон Мал эмнэлгийн газраас танилцууллаа.

Монгол Улсын Их хурлын 2015 оны 104 дүгээр тогтоолоор “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг баталсан байдаг. Энэхүү бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхээр 4 зорилт, 62 арга хэмжээ бүхий аймгийн дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор батлуулан, хэрэгжилтийг ханган ажилласан байна. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”-т

1. Мал аж ахуйн чиглэлээр 15

2. Газар тариалангийн чиглэлээр 19

3. Хүнсний чиглэлээр 14

4. Мал эмнэлгийн чиглэлээр 11

5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 3 арга хэмжээ

буюу нийт 62 заалт орж хэрэгжсэн талаар аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий танилцууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.