Залуучуудын холбоо:Төрөх,нярайн тасгийн сувилагч, эх баригч нарыг шагнаж урамшууллаа

Ковидын хүндрэлийн улмаас жирэмсэн ээжүүд эрсдэлд орж  дутуу төрөх тохиолдол нэмэгдсээр байгаа юм. Халдварын хүндрэлийг даван туулахын тулд төрөх тасаг дэргэдээ улаан бүс болгосон нэмэлт тасаг нээжээ.Тус тасгаар өдөртөө 50 орчим ээж эмчлүүлдэг байна. Халдварын хүндрэл явагдсан ээжүүд сэхээн амьдруулах тасагт шилжих яаралтай хагалгаагаар төрөх зэрэг гэнэтийн шийдвэрүүд гарах тохиолдол үүссээр байгааг тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган эмч онцолж байлаа.Төрөх тасгийн улаан бүсэд ажиллаж байгаа эмч  сувилагч нар маш хариуцлагатай ажиллах үүрэг хүлээсэн учир өвдсөн ч ажлаа хийсээр явааг мөн учирлалаа. Нярайн тасагт мөн ачаалал эрс нэмэгдэж  сувилагч нар 1-2 сарын турш удаан хугацаанд дутуу төрсөн нярайнуудыг асарч сувиллаж байгаа юм. Бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэсэн нярайн тасгийн эмч сувилагч нар болон төрөх тасгийн улаан бүсэд ажиллаж буй сувилагч эх баригч эмч нарт Орхон аймгийн залуучуудын холбооны баг хамт олон Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойн медаль,болон хөдөлмөрийн алдар медаль, мөнгөн шагналаар шагнаж тэднийг урамшуулан мянган мянган залуусын төлөөлөл болж эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж буйд нь онцгойлон баяр хүргэлээ. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Ymar shan yumbee hund uram hairlaj baigaa zaluuchuuddaa bayrallaa

Tuya

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Төрөх тасгийнхан мундаг шүү та бүхэнд илүү их амжилт хүсье

Майбаяр

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.