Орхон аймаг: Зөрчлөө арилгаагүй"ПАВИЛЬОН"уудад газрын болон тусгай зөвшөөрлийг сунгахгүй

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны XX хуралдаанаар Хотын төвийн орон сууцны хороолол дунд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай павильонуудын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.

Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 08 сарын 23-ны өдрийн А/424 тоот захирамжаар Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч М.Түмэнжаргалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсэг Хотын төвийн орон сууцны хорооллын дунд байрлах худалдаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг павильонуудын судалгааг гаргах, газрын болон бусад зөрчилгүй ААН, иргэний павильонуудын газар эзэмших хугацааг сунгах, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор гадна үзэмжийг нэг загварт оруулах талаар зураг боловсруулах чиглэлээр ажилласан юм.

Одоогийн байдлаар нийт 90 аж ахуйн нэгж, байгууллага хотын төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж байна. Уртбулаг, Бүрэнбүст, Согоот, Зэст багт тус бүр 7, Оюут багт 18, Уурхайчин багт 21, Хүрэнбулаг багт 23 павильон бүхий ААН үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр:

1. Холбооны шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн эсэх

2. Дулааны шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн эсэх

3. Цахилгааны шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн эсэх

4. Төв магистрал шугам дээр байрлаж байгаа эсэх

5. Бохирын шугам дээр байрласан эсэх

6. Газрын хэмжээ өөрчилсөн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан эсэх талаар судалж үзэхэд Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан 58 павильон байна.

Дээрх 90 павильоноос 25 нь ямар нэгэн зөрчилгүй байгаа бол хэмжээ өөрчлөгдсөн 13, холбооны газар доорхи сувагчлал дээр баригдсан 6, Дулааны шугамын хамгаалтын зурвас зөрчсөн 5, Цахилгааны шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн 7, Дулаан төв шугам болон дулааны зангилаа дээр баригдсан 1, Бохирын шугам дээр баригдсан 7 павильон байна.

Цаашид залруулж болох зөрчилтэй ААН, иргэни павильоныг зөрчлөө арилгасны дараа газар эзэмших хугацааг сунгах, залруулж болохооргүй тохиолдолд газрын болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сунгахгүй байхаар тогтлоо. Мөн тусгай зөвшөөрөл болон, газар эзэмших гэрчилгээг сунгах хугацааг уялдуулж, богиносгохоор боллоо.

Учир нь зарим эдгээр павильонуудынх ихэнх нь 8 нэрийн дэлгүүр хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ААН-үүд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэггүй, гадна орчны тохижилт хийдэггүй, хариуцсан зам, газрынхаа цас мөсийг ч цэвэрлэхгүй байдал түгээмэл байгаа тул цаашид гэрээ байгуулах талаар хэлэлцэх хэрэгтэйг онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.