Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг таталга энэ сарын 15-30-нд улс орон даяар явагдана

 Цар тахалтай холбоотойгоор нарийн төлөвлөгөө гарган УОК-ын гаргасан зөвлөмжийн хүрээнд орон нутгууд ажиллаж байна. Цэрэг татлагын байрыг тусгайлан тоноглон халдвар хамгааллын дэглэм барьж ажиллаж байна гэв. Энэ жилийн тухайд зарлан дуудах хуудас тараалтын хувь өндөр байгаа бөгөөд Орхон аймгийн  хэмжээнд нийтдээ 1500  гаруй зарлан дуудах хуудас тараагдсан байна. Цэрэгт явах хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд өсөж байна. Зарлан дуудах хуудас авсан иргэд цэрэг татлагын товчоогоор үзлэгт орох үүрэгтэй. Харин хуулинд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөх боломжтой юм. Мөн коронавирусийн халдвартай холбоотойгоор тухайн иргэн Өрхийн эрүүл мэндийн төв эсхүл шинжилгээний цэг дээр очиж өгсөн шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдвол цэргийн албанд татахгүй" гэлээ. Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага цар тахлын улмаас хойшилсон тул цэрэг татлагын арга хэмжээ өмнөх жилүүдийнхээс олон тооны залуус үзлэгт орж байгаа юм. 

Жил бүрийн судалгаагаар цэргийн насны залуусын өвчлөлийн байдал харьцангуй буурч байгаа аж. Цар тахлын халдварын нөхцөл байдлын улмаас 2021 онд оюутан цэрэг хөтөлбөр явагдаагүй. Учир нь оюутнуудыг нэг дор байрлуулж, нэгдсэн журмаар сургалт явуулдаг учраас халдвар хамгааллын дэглэмийг зөрчинө. Тиймээс Засгийн газар Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжих эсэхийг шийднэ. Цэргийн албаны тухай хуульд оюутныг цэрэг татлагаас чөлөөлнө гэсэн заалт байдаггүй. Тиймээс оюутнууд сургуулийн тодорхойлолт гэх мэт бичиг баримтыг авчраад цэрэг татлагын байраар очиж, үзлэгт орох шаардлагатай юм байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%