Сэдэв: Дарга нараа мартуузай "Чанаргүй барилга-Чимээгүй тэсрэх бөмбөг” гэдгийг

Барилгын салбар эрчимтэй хөгжиж олон шинэ барилга орон сууцнууд баригдах болсон. Харин эдгээр барилгын чанар ямар байгааг мэдэх хүн Монголд байгаа болов уу? Бид хир чанартай барилга орон сууцанд ажиллаж амьдарч байгаа бол?

Монгол оронд барилгын чанарыг хянаж шалгадаг Мэргэжлийн Хяналтын Газар хяналт хийж чадахгүй байна. Хяналтын байцаагч нар ажлын явцыг хянаж чаддаггүй бөгөөд барилгын ажлын явцад 1-2 удаа ирдэг. Тэд бүрэн хяналт тавьж чаддаггүй. Барилга дууссан хойно нь хүлээж авах гэж л ирж үзэж шалгадаг үүрэгтэй энэ жишгээр явсаар удсан. Орхон аймагт хөрөнгө оруулалт нэрээр хэд хэдэн орон сууцны хороололд түрээсийн хэлбэрээр барилга ашиглалтанд орсон гэвч хачир дээрээ чанараа хэдхэн сарын дотор өгчихдөг нь дэндүү  харамсалтай. Барилга бол зүгээр нэг бараа биш, хэдэн арав байтугай хэдэн зуун жил бидний хойч үед уламжлагдан үлдэх ёстой үл хөдлөх хөрөнгө билээ.

Дууссан барилгыг чанаргүй бол нураах уу? Чанаргүй барьсан барилгыг нураасан тохиолдолыг лав дуулаагүй. Тэгэхээр тэр чанаргүй баригдсан тэр бүх барилгуудыг Улсын комисст хүлээлгэж өгөөд ашиглалтанд орчихсон л байдаг. Барилгын компаниуд чанаргүй барилгаа Улсын комисст хүлээлгэж өгөх гэж комиссын гишүүдэд авилгал өгч ар өврийн хаалгаар л үнэндээ  хүлээлгэж өгчихөд гэхэд нэг их хилсдэхгүй. Орхон аймагт улсын комисс хүлээж аваагүй одоог хүртэл хүлээлт үүсгэсэн  хэд хэдэн орон сууцанд өнөөдөр ч иргэд дотор нь амьдарч байгаа нэг ёсондоо энэ барилга бол хяналт шалгалтын явцад зөвшөөрөгдөх боломжгүй гэсэн хаяг зүүсэн барилга дотор иргэд амьдарч байгаа юм. Монголд барилгын ажлын явцыг хянах хяналтын зөв тогтолцоо алга хэтэрхий даац хэтэрсэн хэдхэн байгууллагад даатгачихдаг. Мэргэжлийн хяналтынхан чанаргүй материалаар, стандарт норм дүрэм зөрчиж чанаргүй барилга барьж байгааг хянаж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон хэдэн цаасан дээр буулгасан өнгөт зургаар л ажлын явцыг дүгнэдэг нь нууц биш.Ялангуяа одоо барилгын материал үнэд орсон энэ үед барилга барьж ашиг олох гэсэн хүмүүс хямдхан чанаргүй материалаар, норм стандарт, технологи зөрчин барьж оршин суугчдын толгойг эргүүлдэг. 

Мөн хуулиар бол зураг хийсэн зохиогч нь зохиогчийн хяналт хийхээр тусгагдсан байдаг боловч хяналт хийж чаддаггүй. Зохиогч зургийн дагуу баригдаж байгааг хянахаас биш ямар материалаар, технологийн дагуу баригдаж байгааг хянаж чадахгүй. Барилгын хуулинд зааснаар барилгын гүйцэтгэгч компани барьсан барилгадаа 1-3  жилийн баталгаат хугацаа өгдөг. Хэрэв баталгаат хугацаанаас хойш байшин нурвал хариуцах эзэн нь тодорхой бус байдаг.Хэрэглэгчид наасан обой  плита, будсан будаг эмульсыг нь хараад сонголт хийдэг. Уг барилгын яс чанарыг ямар байгааг бүрэн  мэддэггүй.

Иймд барилгын чанарыг шалгадаг багаж тоног төхөөрөмжтэй, чадварлаг инженертэй хяналтын компани байх шаардлагатай. Барилгын хяналтын компани барилгын ажлын үе шат, материалд хяналт тавьж ажиллана. Мөн барилгын нас, чанарыг тодорхойлдог тийм багаж төхөөрөмж, мэргэжилтэн  хэрэгтэй байна. Орхон аймагт ирэх жилүүдэд орон нутгийн болон засгийн газрын дэмжлэгтэйгээр нэг ёсондоо улсын төсвийн хөрөнгөөр  Уртын гол багт 260 айлын 5 давхар 5 блок орон сууц, 2А, 7 дугаар хороолол, Их-Залуу багт “Багш” хотхон, 7 дугаар хороололд “Төрийн нэгдсэн байр”, Дөмөг захын урд 1000 айлын “Залуус” хороолол, Номын өргөө зэрэг олон барилга байгууламж баригдахаар төлөвлөгдөж байгаа хөрөнгө гаргаж барилга барих нь зөв ч чанаргүй барилгаар хүрээгээ тэлмээргүй байна. Яг үнэндээ Монголд барилгын чанар гэж алга. Тийм ч хүчтэй биш салхинд дулаалгын материал нь хуурч унаад, цаанаас нь сийрэгхэн өрсөн блок цухуйдаг нь үнэн. Яах вэ, бүрэн цутгамал орон сууц багагүй баригдаж байгаа нь үнэн. Гэхдээ ихэнх орон сууцны ханыг хөнгөн блокоор сийрэгхэн өрөөд, дээрээс нь хөөсөөр дараад л өнгөлчихөж байгаа нь үнэн шүү дээ. Арай дээр нь тоосгон хана өрж байгаа байх. Хана нь нимгэн, хажуу айлын яриа сонстох энэ тэр бол ердийн л үзэгдэл бэлэн бодит жишээ нь  түрээсийн орон сууц нэртэй төсвөөс 2 тэрбум төгрөг гаргасан "Баян-өндөр" хотхон юм.Түрээсийн "АЗ" хотхон ч тэр чанаргүй барилга шүү гэдгээ хэдийн нотлочихсон гэтэл хөгжлийн банкинд орон нутаг өнөөдөр 18 тэрбум төгрөгний өртэй.Зөвхөн төсвийн хөрөнгөөр бус хувийн компаниудын барьсан чанаргүй асуудал дагуулдаг байрнууд Орхон аймагт бүл нэмсээр байна. 

Сүүлийн жилүүдэд Орхон аймагт багагүй барилга баригдаж иргэд ч тэр худалдан авах хандлага эрс нэмэгдсэн.  Харамсалтай нь тэдгээр олон барилга, авто замын ажлуудыг ашиг хонжоо болгон харсан нэгээхэн хэсэг хүмүүсээс болоод хариуцлага гэдэг зүйл замхарч, чанаргүй барилгууд шил дараалан баригдлаа. Чанартай, сайн барилга барьж байгаа олон компани бий ч, хахуулиар асуудлаа шийдүүлж ашиглалтад оруулаад хаячихдаг нь нэлээд их байна. Бас тамга халаасалсан, өөрийн гэсэн ганц ч инженер, ажилчингүй барилгын компанийн мэдлэггүй захирлууд төрийн хөрөнгөөр  тендерийг ар, өврийн хаалгаар авч, барилгын чанар аюулгүй байдлыг алдагдуулж, барилгын салбарын нэр хүндийг унагааж байна. Ирэх жилүүдэд хийгдэх олон сайхан нэр устай барилгууддаа жинтэйхэн далайцтайхан  хяналт тавьж ажиллахгүй бол хохирогчид нь ард иргэд гэдгийг аймгийн дарга нар минь мартуузай....

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

ёстой зөв сэдэв хөнджээ

Гэрэл

2023-02-07 08:58 | 202.126.90.13

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.