Засаг дарга Элчин сайд Розенборг Ёорн болон Германы Сэргээн босголтын банкны суурин төлөөлөгч Зумзер Хельштерн нарыг хүлээн авч уулзлаа

   Аймгийн Засаг дарга С.Батжаргал ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Розенборг Ёорн болон Германы Сэргээн босголтын банкны суурин төлөөлөгч Зумзер Хельштерн нарыг хүлээн авч уулзлаа. Монгол-Германы харилцаа нэлээд эртний түүхтэй. 1926 оны дөрөвдүгээр сарын эцсээр Монгол улсаас 35 сурагчийг Герман улсад сургаж байсан бол түүний дараа Дашдоржийн Нацагдорж тэргүүтэй 5 сурагчийг Берлин хотод сургаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Түүнээс хойш Герман-Монголын харилцаа дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд нэлээд хүйтэрч байсан боловч хожмоо эргэж сэргэсэн юм. Монгол Улс ХБНГУ-тай 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Харин хуучин БНАГУ-тай 1950 оны дөрөвдүгээр сарын 13-нд дипломат харилцаа тогтоосон байдаг.

Улмаар сүүлийн жилүүдэд ХБНГУ-тай харилцах харилцаа улам гүнзгийрч эдийн засаг, Боловсрол, техник технологийн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Уулзалтынхаа үеэр ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Розенборг Ёорн цаашид Монгол улстай боловсрол болон соёлын салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллах эрмэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн ХБНГУ-ын Элчин сайдын энэ удаагийн манай аймагт хийж байгаа томилолтын гол зорилго нь 14 дүгээр сургуулиар айлчлах юм. “Герман-Монголын сургууль хоорондын түншлэлийн хөтөлбөр”-т орон нутгаас хамрагдсан цорийн ганц сургууль байдаг нь манай аймгийн 14 дүгээр сургууль юм. Энд Герман хэлний сургалт явуулахаас гадна албан ёсны сертификат олгодог. Тус сургуулийг төгссөн 5 сурагч эдүгээ ХБНГУ-д инженер, техникийн чиглэлээр суралцаж байгаа аж. Хэдийгээр цар тахлын үе таарсан ч ХБНГУ-ын элчин сайдын яамнаас визийг нь ямар нэгэн асуудалгүйгээр шуурхай шийдвэрлэж өгчээ.

Уулзалтынхаа үеэр дэлхий дахиныг хамраад байгаа цар тахлын улмаас Монгол-Герман улсууд төдийгүй дэлхий дахинаа боловсролын хоцрогдол нүүрлээд байгаа бөгөөд үүнийг хамтдаа даван туулах талаар мөн ярилцлаа. Цаашид ХБНГУын хувьд манай улстай  боловсрол, техник, эдийн засаг, соёлын салбарт хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.