Орхон аймаг: Ковид-19 халдварын улмаас 38 иргэн амь насаа алдлаа

Орхон аймагт сүүлийн 24 цагт 48 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 9600 болж нэмэгдэв.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.Энэ нь орон нутагт мөн адил бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шинжилгээ батлагдсан иргэдийг шууд эмчлэж байна. 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,483 хүн эндээд байна.Харин Орхон аймагт нас баралт -38 болж нэмэгдлээ.Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас Орхон аймгийн хэмжээнд эмнэлэгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 530 бол өрхийн эрүүл мэндийн төвөөр 2130  хүн гэрээр эмчлүүлж байна.Иргэд шинж тэмдэг илэрсэн бол өрхийн эрүүл мэндийн төвдөө заавал хандах ёстойг онцгойлон  анхаарууллаа. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%