Д.Батлут: Технологийн шинэчлэлийг дагаж эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ

Технологи, түншлэл, хөрөнгө оруулалтын чиглэлээр чуулж буй  “Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн форумын нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут мэндчилгээ дэвшүүлж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Тэрээр, “Эдийн засгийн хөгжил нь технологийн хөгжлөө дагаж явдаг тул судалгаа шинжилгээний ажилд тулгуурласан технологийн шинэ шийдлийг амьдралд нэвтрүүлэх замаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах бололцоотой юм.

Үүний тулд бид үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарт инновацийг нэвтрүүлэх, ялангуяа технологи болон үйлчилгээний үйл явцыг цахимжуулах, технологи нэвтрүүлсэн жижиг, дунд бизнесүүдийг бойжуулан хөгжүүлж дэмжихэд  анхаарлаа хандуулах нь чухал байна.

Мөн одоо байгаа бизнесийн салбаруудыг хөгжүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийх, туршлага судлах, цахимжуулах замаар эдийн засгийн үр ашгийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ бүгдийг хэрэгжүүлэхдээ бид Тогтвортой хөгжлийн зорилтод тулгуурлан  байгальд хор хөнөөлгүй, хог хаягдалгүй, хүний эрүүл мэндэд шууд ба дам байдлаар сөрөг нөлөө үзүүлэхгүй техногийн шийдлийг хөгжүүлэх нь чухал” хэмээн онцолсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%