Эдийн засгийн форум-2021: Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн төсөл танилцуулагдлаа

Орхон аймгийн эдийн засгийн хөгжлийн гарц, шийдлийг хэлэлцэх, төслийн хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэх, олон талт түншлэл, харилцаа, холбоог сайжруулах зорилготой зохион байгуулагдаж буй “Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн форум эхний өдрөө амжилттай зохион байгуулагдлаа. 

      Өнөөдөр “Түншлэл, эдийн засаг бизнесийн хөгжил” “Технологи инноваци” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, мөн Орхон аймагт хэрэгжих боломжтой хөрөнгө оруулалтын төслүүдийг форумд оролцогчдод танилцуулсан юм. 

      Хаягдал цаас дахин боловсруулах, Цахиурт тасдагчны ир үйлдвэрлэх, Байгаль очинд онц ноцтой хохирол учруулдаг аюултай хог хаягдлыг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Эмгэг судлалын тасгийн лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг нийт 20 гаруй төсөл иржээ. 

       Зохион байгуулагч аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс “Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажил” төслийг танилцууллаа. Уг төсөл нь ухаалаг тээврийн системд тулгуурласан хотын доторх нийтийн тээврийг хөгжүүлж, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангасан, өрсөлдөх чадвар бүхий аюулгүй, ая тухтай, нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой ажээ. 

      Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийгдсэнээр хотын агаарын бохирдол буурах, иргэд ая тухтай, аюул осолгүй зорчих боломж бүрдэнэ хэмээн үзжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.