"Шинэ жилийн баярыг" нийтээр тэмдэглэх шийдвэр эцэслэн гараагүй энэ нь тодорхойгүй гэв

Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргасан байдаг.Ингэснээр улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацаа сунгагдсан ч худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг нээж, хоол үйлчилгээний газруудыг заалны 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчлэхийг зөвшөөрч, их, дээд болон ЕБС-ийн хичээлийг цахим, танхим хосолсон хэлбэрээр эхлүүлсэн билээ.

Харин эх сурвалжийн мэдээлснээр олны анхаарлыг татдаг шинэ жилийн баярыг нийтээр тэмдэглэх эсэх шийдвэр одоогоор гараагүй байна.  Өвчлөлийн байдлаас шалтгаалах хэдий ч өндөржүүлсэн бэлэн байдлын заасан хугацаа дуусаагүй гэв. 2020 оны тухайд коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан зөвхөн гэр бүлийн хүрээнд баяраа тэмдэглэж байв.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох арга хэмжээг авч болно.

Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, ажиллах журмыг Засгийн газар батална хэмээн Гамшгаас хамгаалах тухай хуульд заажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.