Урд хил дээрх үүссэн нөхцөл байдлаас болж эм, эмнэлгийн хэрэгслүүд тасарч эхэллээ

БНХАУ-ын Эрээн хотод “Ковид 19”-ийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Эрээн-Замын-Үүд боомтыг хаагаад 10-аад хоног өнгөрлөө. Манай талаас тус боомтыг 14 хоног болоод нээнэ гэсэн хүлээлт байгаа ч БНХАУ-аас яг тэдний өдөр нээн гэсэн хугацааг хэлээгүй байгаа юм. Мөн Эрээнд өдөрт бүр тохиолдол батлагдаж, тодорхойгүй байдал улам нэмэгдсээр байна. 

Тэнд Эрээнд хөл хориход энд Монголд  нарийн ногоо олдохоо байж, сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч зэрэг импортын бараа бүтээгдэхүүн тасалдах бодит эрсдэл үүсээд байна. Хил хаасан сургаар далимдуулж дотоодод үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаж өсжээ. Эрээн хаагдахад ганцхан Хятадаас орж ирдэг бараа бүтээгдэхүүн тасалдана гэж шууд ойлгох нь өрөөсгөл. Гаднын бусад улсаас татан авдаг дийлэнх бараа бүтээгдэхүүн Тянжинь, Эрээнээр дамжин Монголд  ирдэг. Ганцхан нарийн ногоо, хүнсний хүнсээс гадна эм, эмнэлгийн хэрэгслийн гол татан авалтууд Эрээнээр дамжиж байна. Урд хил дээрх үүссэн нөхцөл байдлаас болж эм, эмнэлгийн хэрэгслүүд тасарчээ.  Эм ханган нийлүүлэх төв, эмийн сангууд болон хотын захаар байрлах эмийн сангуудад зарим бүтээгдэхүүний олдоц муу болж байна.

Зарим эм зүйчээс нөөц хэр байгааг асуухад “Олон төрлийн эм, тариа тасалдсан. Хэд хоног тариур, систем байхгүй байж байгаад өнөө өглөө л хэдхэн ширхэг ирээд одоо бараг дуусаж байна. Бүх төрлийн тариурууд тэр чигтээ байхгүй. Орж ирж байгаа тариур, системүүдийг хамгийн түрүүнд тендерээр авдаг эмнэлгүүд рүү явуулаад үлдсэн жаахныг нь эмийн сангуудад өгч байгаа гэж дуулсан” гэв. Мөн  эм, тарианууд ирэх болгондоо үнэ нь бага багаар нэмэгдэж байгааг хэллээ.

“Ковид 19”-д хэрэглэдэг зарим эм, тариа тасарчээ

Мөн “Ковид 19”-ийн халдвар авсан үед хэрэглэдэг Вантоксон, Цефазолин гэх тарианууд тасарчээ. Тэр хавийн эм ханган нийлүүлэх төв болон хотын захын эмийн сангуудаас асуухад бүгд л тасарсан, нөөцгүй болсон, байгаа жаахныгаа гэрээтэй эмнэлгүүд рүүгээ нийлүүлж байгаагаа хэлж байсан юм. Эдгээр тариануудыг “Ковид 19”-ийн халдвар авсан үед үрэвсэл дарах зорилгоор хэрэглэдэг юм байна.

Дотоодод үйлдвэрлэдэг зарим бүтээгдэхүүнүүд олдохоо байжээИмпортын бараа бүтээгдэхүүн тасарвал яг тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрүүдийн ачаалал ихэсдэг гэхэд буруудахгүй. “Ковид 19”-тэй холбогдуулан иргэд D, C витаминуудыг ихээр хэрэглэж байгаа. Тэгвэл дотоодын үйлдвэрийн витаминууд тасарч эхэлжээ. Тодруулбал, иргэдийн хэрэглэж заншсан, найруулж уудаг “Витагрипп” /1000 мг/ олдохоо байсан байсныг эм зүйчид хэлж байлаа.

 "Витагрипп" асууж орж ирээд гадуур олдохгүй байна, уг нь хааяа нэг хүүдээ өгчихөөр дуртай ч уудаг, дархлааг нь ч дэмжчихдэг гэж учирлав. Тэгтэл эмийн санч "Витагрипп тасраад удаж байна. Уг нь дотоодын үйлдвэрийнх ч гэлээ эрэлт их байгаагаас болоод тасраад байх шиг байна. 

Энэ мэтчилэн тасарсан эм, тариа, тариурууд зөндөө байна. Хил хэзээ нээгдэх талаар Замын-Үүдийн удирдлагууд руу холбогдож тодруулахад "Бидэнд эхлээд нэг албан бичгээр хил хаасан гэж мэдэгдсэнээс хойш дахин нэмж ямар нэг зүйл мэдэгдээгүй. Бид тусгаарлалтын 14 хоног өнгөрөхөөр нээх байх гээд хүлээж байна" гэлээ. Байдал цаашид үргэлжилвэл олон асуудал үүсэх нөхцөл бүрдэх магадлал өндөр байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.