Хог боловсруулах үйлдвэр барих ажлын гүйцэтгэгч “Ппэйч Мэлиорекс” компани аймгийн удирдлагуудтай уулзав

Орхон аймагт хог хаягдлын төвлөрсөн 2 цэг ажиллаж, нийт 83,3 га талбай хамарч байна. Эдгээрт 2016 оны байдлаар 5 сая шоо метр хог хаягдал хуримтлагдаад байсныг мэргэжлийн байгууллагын судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хотод өдөрт 22 машин буюу дунджаар 840м3, жилд 123 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тээвэрлэн хог хаягдлын нэгдсэн цэгт төвлөрүүлдэг юм. Сүүлийн жилүүдэд энэ тоо улам өссөн.

Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр баригдах 9 сая Еврогийн төслийн гэрээнд 2019 оны сүүлчээр гарын үсэг зурж байсан.

Хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт болон бусад ажлыг гүйцэтгэгчээр Польш улсын “Ппэйч Мэлиорекс” компани шалгарсан.

Тэгвэл дээрх төслийн хүрээнд Хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна хог дарж устгах ландфиллийн талбайг хөгжүүлэх, хог хаягдал татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлэх, хог хаягдал тээвэрлэх авто замуудыг засварлах, зэрэг иж бүрэн гэрээ бөгөөд түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэй юм.

Гэрээ ёсоор хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийг энэ оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн хүлээлгэж өгөх ёстой байсан ч Дэлхий дахинд короновирусын халдвар тархсаны улмаас энэ ажил хэрэгжихэд хүндрэл учирсан. Ялангуяа хил гаалийн асуудал дээр гол хүндрэл гараад байна.

Хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын зарим эд зүйлс короновирусийн халдвар дэгдэхээс өмнө ОХУ-аар дамжин Эрдэнэт хотод ирээд байсан ч хил гаалийн асуудлаас шалтгаалан үйлдвэрийн тоног төхөөрөмж, инженер техникийн ажилтнууд Монгол улсад орж ирж чадалгүй саатаад байна.

Тиймээс тус ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Ппэйч Мэлиорекс” компанийн зүгээс гэрээг сунгах хүсэлтээ ирүүлээд байсан билээ.

Өнөөдөр тус компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Компанийн зүгээс 2023 онд ашиглалтад оруулна гэсэн санал ирүүлсэн бөгөөд аймаг орон нутгийн зүгээс 2021 оны 12 сарын 31 гэж өөрчиллөө.

Тус кампанийн зүгээс Хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийн бүх ТЭЗҮ болоод барилга угсралт, боловсруулах тогог төхөөрөмж бэлэн болсон бөгөөд хийл гаалийн асуудлаас шалтгаалж байна гэсэн мэдээллийг өгсөн юм.

Энэхүү төслийн хүрээнд Эрдэнэт хотод хог боловсруулах үйлдвэр байгуулагдахаас гадна Хот тохижуулах газрын парк шинэчлэлтийн ажил мөн багтаж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.