C°/C°
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,625 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.Харин Орхон аймагт сүүлийн 24 цагт шинээр 42 халдвар зөвхөн ПГУ шинжилгээгээр илэрч нийт халдварын албан ёсны тоо 10039 боллоо.
Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.
Мөн хоногт эдгэрч, тусгаарлалтаас гарч байгаа тохиолдлын тоог мэдээлэхээ зогсоогоод буй.
Шинээр илэрсэн тохиолдлуудын ихэнх хувийг 18-65 насныхан эзлэж байна. БОЭТ-ийн төрөх тасгийн дэргэдэх улаан бүсэд 49 жирэмсэн эхчүүд эмчлэгдэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 1900 орчим иргэн гэрээр болон эмнэлэгт эмчлэгдэж байна.
Коронавируст халдварын улмаас Орхон аймагт өнөөдрийн байдлаар 36-80 гаруй насны 42 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.






СЭТГЭГДЛҮҮД /0/