МАН-АН тохироо: Хэл амгүйхэн шиг хэдүүлээ дотроо шийдэе

Орхон аймгийн ИТХ-ын 5- дугаар хуралдаан хуралдаж үндсэн хоёр асуудлыг хэлэлцэж байна. ИТХ-ын тэргүүлэгчид анхны хуралдаанаар батласнаар 11 тэргүүлэгчээс бүрдсэн юм. Уг бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэгдлээ.ИТХ-ын 11 тэргүүлэгч нь МАН-аас сонгогдсон төлөөлөгчид бөгөөд уг асуудал АН-ын бүлгийн зүгээс шүүмжлэл дагуулж хууль зөрчсөн гэж үзэн АН-ын зүгээс шүүхэд гомдол гаргаж байсан удаатай. Хурлын дэг журам зарчмийн дагуу болж тэргүүлэгчдийг сонгосон  гэх байр суурийг ИТХ-ын ажлын албаны зүгээс  тавьж байсан юм.ИТХ-ын 11 тэргүүлэгчээс 3 тэргүүлэгч өөрсдийн хүсэлтээр татгалзах шийдвэрийг ИТХ-ын даргад хүргүүлсэнээр энэ удаагийн хуралдаанд тус асуудлыг хэлэлцлээ. Чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Ц.Алтаншагай, А.Түвшинжаргал, Д.Мөнхболд нарыг ийнхүү өнөөдрийн хуралдаанаар  чөлөөллөө. Дахин санал хураалт явуулах хурлын дэгийн дагуу нэр дэвшүүлэлт болж  Ардчилсан намын бүлгийн зүгээс  Ардчилсан намын бүлгийн дарга Д.Өсөхбаяр, төлөөлөгч Ц.Батхуяг, Д.Ганболд нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлэх хүсэлтээ ирүүлж санал хураалт боллоо.Санал хураалтанд төлөөлөгчдийн 86 хувь нь оролцсон бөгөөд  Д.Өсөхбаяр 96,2, Д.Ганболд 92,8, Ц.Батхуяг 89,2 хувийн саналаар ИТХ-ын тэргүүлэгчдээр сонгогдлоо.

Улс төрийн өнцөгөөс харвал уг өөрчлөлт нь хоёр намын тохиролцоо юу аль эсвэл зөвшилцөл үү? гэдэг таамгийг дэвшүүлж байх шиг. АН-ын зүгээс шүүх цагдаа дээрээ тулж тэргүүлэгчдийн суудал сөрөг хүчингүй байх нь шудрага бус гэж үзэн тэмцэл өрнүүлж байсан ч хэсэгтээ намжсан. Шүүхээс ямар шийдвэр гарсан талаар  ИТХ-ын зүгээс ч тэр АН-ын бүлгийн зүгээс ч тэр мэдээлэл хийгээүй."Хэл амгүйхэн шиг хэдүүлээ дотроо шийдэе" гэсэн байр суурь явсан байх магадлал өндөр байгаа юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.