Өвдөөд эдгэсэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт тунд хамруулах ажил эхэллээ

Коронавируст халдвараар өвдөөд эдгэсэн иргэдийг нэмэлт тунд хамруулах тушаалыг Эрүүл мэндийн сайд гаргалаа. Энэхүү тушаалд зааснаар коронавируст халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэдийг эдгэсэн өдрөөс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулж болно гэж заажээ. Ингэхдээ иргэдийг сайн дурын үндсэн дээр Файзер, Синофарм вакцинаас сонголт хийлгэн вакцинжуулах аж.

Харин дархлаажуулалтын нэг дэх тунд хамрагдаад ямар нэг шалтгааны улмаас давтан тунд хамрагдаагүй гурван сарын хугацаа өнгөрсөн бол тухайн иргэнд дахин нэг, хоёр дахь тунг хийх аж. Ийм шалтгаантай 18-аас дээш насны иргэн Синофарм, Файзер вакцины аль нэгээс сонголт хийж хоёр тундаа хамрагдах юм.Орхон аймагт вакцинжуулалт явагдаж байгаа бөгөөд иргэд спорт зааланд очин баг өрх харгалзахгүй вакцинжуулалтанд хамрагдах боломжтой. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.