АОК-ын шийдвэр: ЕБС-ийн сурагчдыг хоёр ээлжээр зөвхөн танхимаар хичээллүүлнэ

Аймгийн Шуурхай штаб амралтын энэ өдөр хуралдаж танхимаар хичээллэх асуудлаар шийдвэр гаргалаа. Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иуд зөвхөн танхимаар хичээллэх ингэхдээ хоёр ээлжээр болгон суралцах талаар багш нараас  болон сургуулиуд эцэг эхчүүдээс санал авч нэгтгэн дээрх шийдвэрийг гаргажээ. Орхон аймаг энэ хичээлийн жилд 12 дугаар анги төгсөх 1200 гаруй сурагч байгаа бөгөөд ахлах ангийн сурагчдыг танхимаар хичээлүүлэх шийдвэр гаргаад байсан юм. Долоо хоног цахимаар долоо хоног танхимаар хичээллэж байсан бол маргаашнаас эхлэн сурагчид хоёр ээлжээр танхимаар хичээлэхээр боллоо. 

ЕБ-ын сургуулийн хичээл, сургалтыг 11-р сарын 01-нээс өргөжүүлэн зохион байгуулна.

40-өөс дээш хүүхэдтэй бага ангийг 2 дэд бүлэгт хувааж, бүлэг дүүргэлтийг 20 (+,-) 5 хүүхэдтэй зохион байгуулж хоёр ээлжээр хичээллэнэ. Үүнд 1,4,5,8,14-р сургуулиуд хамаарна. Бусад сургууль нэг бүлгээр хичээллэнэ.

Дэд бүлэгт хуваагдсан ангийн эхний ээлж 08:00 – 09:55 цаг хүртэл, хоёр дугаар ээлж 13:00- 14:55 цаг хүртэл хичээллэнэ.

Аймгийн хэмжээнд 1-5-р ангиуд 30 минут, 6-12-р ангиуд 35 минутаар хичээллэнэ.

Танхимаар хичээллэснээр: Хичээлүүд бүрэн агуулгаараа судлагдах боломж бүрдэх, Багшийн ажлын ачаалал багасч, хичээлийн бэлтгэлээ чанартай хийх, Сурагчид хичээлүүдийг агуулгын хоцрогдолгүй багшийн тусламжтайгаар танхимд сурах, Багштайгаа хамтран ажиллах, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдэхгүй зүйлээ асуух боломж бүрдэх зэрэг давуу талтай.

Энэ жил аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд нийт 24 сургуулийн 742 бүлэгт 23539 хүүхэд суралцаж, 1150 багш ажиллаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд танхимаар хичээллэх болсонтой холбоотойгоор дараах чиглэлийг баримтлан ажиллана.

• Орох, гарах урсгалыг зохицуулж, боломжит бүх хаалгыг бүрэн ашиглах.

• Хичээллэх цагийг анги бүлэг бүрд ялгаатай байхаар тогтоох.

• Кабинетын системээр хичээллэхгүй, номын сан, хүүхэд хөгжлийн танхимыг сургалтын зориулалтаар ашиглах.

• Секц, дугуйлан хичээллэхгүй

• Багш, ажилтан, суралцагчийг хамарсан уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй

• Толгой өвдөх, ханиах, найтаах, нус гоожих, биеийн халуун хэвийн хэмээс дээш гэх зэрэг шинж тэмдэгтэй суралцагч, багш, ажилтныг эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж гэрт нь буцаах

• Багш, ажилтнаас бусад хүнийг хичээлийн болон дотуур байранд нэвтрүүлэхгүй

• Салхивчаар агаар сэлгэлт хийх бэлэн байдлыг хангах салхивч (цаг агаар), хаалгыг нээлттэйгээр хичээллэх, хичээллэх танхимд орох, гарахад бөөгнөрөл үүсгэхгүй байх, суралцагч ирсэн даруйд дотогш нэвтрүүлэх дотуур байрын хүүхдийг унтуулахад “толгой-хөл” зөрүүлэх зарчим баримтлах юм байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Танхим цахим гээд 7 хоногоор ээлжилж ордог нь дээр бсан юм.

Энхээ

2023-01-04 13:30 | 43.231.113.120

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.