БШУЯ: 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах эцсийн шийдвэр ЗГ-ын 11-р сарын 3 ны өдрийн хуралдаанаар гарна

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлээд хоёр сарын хугацаа өнгөрчээ. Мөн хугацаанд ЕБС-ийн сурагчид болон оюутнууд цахим болон танхим хосолсон хэлбэрээр хичээллэж буй юм. Мөн 4-5 настай хүүхдүүд цэцэрлэгтээ явж эхэлсэн. Харин 2-3 насны хүүхдүүдийн суралцах, хөгжих эрх нь хязгаарлагдаж, төрсөн цагаасаа хойш дөрвөн хананы дунд “түгжигдэж” байна хэмээн эцэг эхчүүд бухимдаж байгаа юм.

Тэгвэл УОК-ын шуурхай штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, ЭМЯ, БШУЯ, МХЕГ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байгаа талаар БШУЯ-наас өмнөх долоо хоногт мэдээллэсэн. Орхон аймгийн хувьд яамнаас ирсэн шийдвэр хүлээх учир бэлтгэл ажлаа хангаад буй талаар БСУГ-аас мэдээллэсэн. БШУЯ-аас цэцэрлэгийн 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах хүсэлтийг хүргүүлсэн. Үүний хүрээнд 11 дүгээр сарын 3 буюу ирэх лхагва гарагт Засгийн хуралдаанаар шийдвэр гарч, зөвшөөрсөн тохиолдолд  энэ сарын  өдрөөс эхлэн хүүхдүүдээ авч эхлэх талаар яригджээ. СӨБ-ын байгууллагуудын тухайд бэлтгэл ажил хангах үүднээс 2-3 настай хүүхдүүдийнхээ бүртгэл мэдээллийг авч эхэлсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.