Орхон аймаг: Зам сэтлэх зөвшөөрлийг бүрэн зогсоожээ

Аймгийн Засаг даргын Даваа гараг бүрийн шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал удирдан явуулав.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Баян-Өндөр суманд иргэдийн хэрэгцээний түлээ, түлшний асуудал дээр онцгой анхаарч шаардлагатай арга хэмжээг авч ажиллах талаар үүрэг өгч байсан. Тэгвэл Баян-Өндөр сумын хэмжээнд “Буянтхангай”, “Ингэт”, “Бугат”, “Хангал-Сэлэнгэ”, “Баянхайрхан” түлээний мод борлуулах захууд байгаагаас “Бугат” түлээний модны зах идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Бугат модны захын 7 хоногийн дундаж борлуулалтын хэмжээ 84 м.куб түлээний мод байна. Уг захад 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 400 м.куб түлээний модны нөөцтэй байгаа нь 14 хоногийн нөөц гэж мэдээлэв. Тиймээс цаашид түлээний модны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Хүйтний улирал эхэлж байгаа тул сүүлийн үед авто зам сэтэлж бүтээн байгуулалтын ажил хийхийг аль болох зогсоогоод байгаа.

Харин өмнө нь 21 байршилд зам сэтэлсэн байсныг мэргэжлийн байгууллагаар засварлуулан хуучин хэвэнд нь оруулжээ. Цаашид зам сэтлэх зөвшөөрөл олгох ажлыг бүрэн зогсоогоод байна.

Дэлхийн банкны 6,98 сая ам.долларын /19,5 тэрбум төгрөг/ санхүүжилтээр Баян-Өндөр сумын 25000 орчим айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2 тарифт ухаалаг тоолуурт шилжүүлэх, гэр хорооллын 16 багийн гудамж хоорондын 0,4кВ-ын цахилгааны модон тулгууруудыг төмөр бетонон шонгоор солих ажлыг “Ричвелл инженеринг“ ХХК гүйцэтгэж байна. Одоогоор нийт 6359 ширхэг бетонон шон босгож, 137 км Сип кабель татах ажил хийгдээд байна. 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдөр ажил хийгдэж дуусахаар гэрээ байгуулсан. Нийт ажлын гүйцэтгэл 60 хувьтай хэрэгжиж байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа тул тус компани гадаах ажлаа зогсоож орон сууцнуудын цахилгааны щит солих ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн аймгийн Засаг даргын санаачилгаар “Шилэн СӨХ” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сууц өмчлөгчийн дээд зөвлөл, “Шилэн СӨХ” программ хөгжүүлэн ажиллаж байгаа “Юбиколл” ХХК, Hомebook систем, “Ail system” программ хөгжүүлэн нэвтрүүлэгч компанийн удирдлагууд оролцсон. Уг ажлын хүрээнд 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд програм хариуцаж буй байгууллагын төлөөлөл ирж СӨХ-той хамтран ажиллах бэлтгэл хангаад байна.

Шуурхай хуралдааны төгсгөлд аймгийн удирдлагуудаас тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, Улсын бүртгэлийн хэлтэс иргэдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг Баян-Өндөр сумын багуудтайгаа уялдуулан ажиллах, 2022 онд орон нутгийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажилд заавал газрын зөвшөөрөлтэй, зураг төсөл нь бэлэн болсон, төсөв хөрөнгийн тооцоо хийгдсэн байх шаардлагыг тавина гэдгээ илэрхийллээ.

Мэдээллийн төв

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%