​АНУ: 5-11 насны хүүхдүүдийг ‘Pfizer’ вакцины бага тунгаар дархлаажуулна

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг өнгөрөгч долоо хоногт 5-11 насны хүүхдүүдэд “COVID-19”-ийн эсрэг “Pfizer/BioNTech” буюу Комирнати вакциныг яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон.

Ингэснээр тус улсад 28 сая хүүхэд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаж, танхимаар бүрэн хичээллэх боломж нээгдэж байгаа юм.

Хүнс, эмийн агентлаг Вакцин, биологийн бүтээгдэхүүний зөвлөх хороо 5-11 насны хүүхдэд 10 микрограмм тун буюу том хүнд тарьдаг тунгийн гуравны нэгийг тарих зөвлөмж гаргасан байна. Вакцин үйлдвэрлэгчдийн мэдээлснээр клиникийн туршилтаар 5-11 насны 3000 гаруй хүүхдэд вакцины бага тунг тарьж туршихад “COVID-19”-ийн хэсрэг 90.7 хувийн үр дүнд хүрчээ. Мөн эдгээр насны хүүхдүүдэд вакцины ноцтой гаж нөлөө илрээгүй болохыг онцолсон байна.

Харин АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн Зөвлөх хороо энэ долоо хоногт бичиг цаасны ажлыг дуусгаснаар улсын хэмжээнд 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг нэн даруй эхлүүлэх аж.

АНУ-ын Хүүхдүийн эрүүл мэндийн академийн судалгаагаар тус улсын хэмжээнд нийт 6.3 сая хүүхэд “COVID-19”-ийн халдвараар өвчилжээ. Үүний 1.1 сая нь 2021-2022 оны шинэ хичээлийн жилд буюу зөвхөн өнгөрөгч зургаан долоо хоногийн хугацаанд халдвар авсан байна. Мөн шинэ хичээлийн жил эхэлснээс хойш тус улсын хэмжээнд 68 мянган багш “COVID-19”-ийн халдвар авчээ. Улмаар энэ хугацаанд АНУ даяар халдвар бүртгэгдсэн 2000 гаруй сургууль хаагдсан байна.  

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн өнгөрөгч долоо хоногт мэдээлснээр шинээр бүртгэгдэх нийт өвчлөлийн 9 хувийг 5-11 насны хүүхдүүд эзэлж байгаа аж.

Түүнчлэн, өнгөрөгч онд 5-11 насны хүүхдүүдийн дунд коронавирусийн шалтгаант нас баралт хамгийн түгээмэл нас баралтын шалтгааны наймд эрэмбэлэгджээ. Тодруулбал, АНУ-д 18-аас доош насны 691, 5-11 насны 146 хүүхэд коронавирусийн хүндрэлээр нас барсан байна. Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр илүүдэл жин, астма болон уушгины архаг өвчин зэрэг нь бага насны хүүхэд “COVID-19”-ийн хүнд хэлбэрийн өвчлөлд өртөх гол шалтаан болж байгаа аж.

Эх сурвалж: CDC.gov, CNBC, CNN

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.