Х.БААТАРЗОРИГ: Нийт айл өрхийн дунд цахилгаан утасны гэмтэл, холболт, хэт ачаалал үүсэхэд гарч болзошгүй зөрчил, дутагдал түгээмэл байна.

Орхон аймгийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөл гэж бий. Жил бүр төлөвлөгөө боловсруулан ажилладаг тус зөвлөлийн зарим чиг үүргийн байгууллагууд ямар ажлууд хийсэн, хийхээр төлөвлөж байгаа талаар Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах Улсын хяналтын Ахлах байцаагч Х.Баатарзоригтой ярилцлаа.

-  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлөөс 2021 онд онцлох ямар ажлууд хийв?

- Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй аймгийн Онцгой байдлын газар жил бүр хамтран ажилладаг. Хамтран ажиллах хүрээнд ажлын төлөвлөгөөнд тодорхой ажлуудыг тусгаж, хэрэгжилтийг тайлагнаж ирсэн. Энэ жилийн ажлын төлөвлөгөөнд манайхаас 2 ажил тусгасан. Нэгд, “Устгал 2021” нэрийн дор сэтгэцэд нөлөөтэй ургамлын устгал хийх ажлын хүрээнд энэ оны 07 дугаар сард устгал хийсэн. Хоёрдугаарт, Гамшиг осол болон гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Шадар Сайд болон Онцгой байдлын Ерөнхий газар, аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газраас баталсан удирдамжийн дагуу ажиллалаа. Аймгийн хэмжээнд нийт 305 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийж, 275 зөрчил дутагдал илрүүлэн, 899 зөрчил арилгасан. Мөн гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөмж, зөвлөн туслах үйлчилгээг Онцгой байдлын газраас хэрэгжүүлэн ажилладаг. Энэ жилийн тухайд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран 3 удирдамжийн хүрээнд хэрэгжилтийг ханган ажилласан. Монгол Улсын шадар Сайдын баталсан эрчим хүч, ус, дулааны салбарын тогтвортой үйл ажиллагаа, айл өрхийн гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах удирдамж, “ЭБЦТС” ТӨХК-тай хамтарсан ажил, Онцгой байдлын Ерөнхий газрын Тэргүүн дэд даргын 2021 оны 2/156 үүргийн хэрэгжилт, Монгол Улсын Шадар Сайдын баталсан хуурайшилтын ажилтай холбоотой үзлэг шалгалтыг зохион байгуулсан. Нийт 2647 айл өрхөд шалгалт хийж, газар дээр нь 599 зөрчлийг арилгуулсан.

- Газар дээр нь 600 орчим зөрчил шийдвэрлэсэн гэж та хэллээ. Тэгвэл иргэд, айл өрхийн гаргадаг гол зөрчил нь юу байдаг вэ?

- Цахилгаан утасны гэмтэл, холболт, хэт ачаалал үүсэхэд гарч болзошгүй зөрчил, дутагдал түгээмэл байна. Мөн хог хаягдлаа ил задгай асгах, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр, гэрт нь цоожилж орхих, өвлийн улиралд галлагаатай холбоотой зөрлүүд гардаг.

- Иргэд сэрэмжлүүлгийг хэр сайн хүлээн авдаг вэ? Та бүхний хийж байгаа ухуулга, сурталчилгааны үр дүнг тооцох тал дээр?

- Онцгой байдлын газраас нийт алба хаагчдад зохих хэмжээний сургалт явуулдаг. Ямар ажлаар, юу хийж яваагаа алба хаагч нар маань мэддэг байх ёстой. Мэдээж эхлээд үнэмлэхээ үзүүлж, нөхцөл байдлыг хэлнэ. Үүнд зарим иргэд бухимдалтай ханддаг ч уйгагүй тэмцэх нь бидний үүрэг юм. Гарсан зөрчлийг анхааруулж, тухайн иргэний амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдлээс хамгаалж байгааг л сайн ойлгуулахыг хичээдэг.

 Цар тахлын үед олон нийтэд ажлаа хэрхэн хүргэж ажилласан бэ?

- Хүмүүсийн ухамсар жилээс жилд сайжирч байгаа нь тоон үзүүлэлтээс илүүтэй харагддаг. Гал түймрийн тоо буурсан үзүүлэлттэй гарах болсон нь бодит ажлын үр дүн гэж хэлж болох юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13,1 хувиар буурсан байна. Цар тахалтай холбогдуулан цахим хэлбэрээр зар сурталчилгаа, зөвлөгөө зөвлөмж, шторк бэлтгэн хүргэсэн.

- Өсвөр үеийнхэнд хүргэх зөвлөмжийг хэрхэн хүргэж байна вэ?

- Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран айл өрхүүдээр үзлэг, шалгалт зохион байгуулсан. Ингэхдээ тухайн мэргэжлийн байгууллагаас судалгаа авч, сумдын Сумдын Засаг даргын Ажлын албатай хамтарч ажилласан. Энэ он гарсаар энэ төрлийн зөрчил, дуудлага бүртгэгдээгүй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
1
ТАНИЛЦ: Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад ямар үзлэг, оношилгоо, шинжилгээ багтдаг вэ?
2
Танилц: Тавдугаар сарын цаг агаар ямар байх...
3
Н.Азхүү: Эрдэнэт хотын түүхэнд орон сууцанд их хэмжээний гал гарч байсан удаа байхгүй ээ...
4
Х.Нямбаатар: 100 мянгаас дээш хүн амтай тохиолдолд улсын зэрэглэлтэй хот болгоно
5
Г.Буянхүү: 2А хорооллын төлөвлөгөөг хэсэгчилсэн байдлаар нөхөж хийх ажлыг зохион байгуулж байна
6
"АЧИТ-ИХТ” ХХК-ийн нэрэмжит химийн масс олимпиадад шалгарсан сурагчдад шагнал гардуулав
7
Ц.Алтаншагай: Нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа даварсан хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой
8
А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн энэ сарын 6 наас эхэлнэ
9
П.Пүрэвлхагва: Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна
10
Номын өргөөг барьж байгуулахад 4.6 тэрбум төгрөг зарцуулсан
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%