Б.Бат-эрдэнэ:Импортын бус үйлдвэрлэлийн орон болоё гэвэл дотоодын үйлдвэрлэлээ төрөөс бодлогоор дэмжих ёстой

 

Улс эх оронд тулгамдсан олон асуудлаас түүвэрлэж 76 асуудлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гарган тавьж, УИХ, Засгийн Газар, мэргэжлийн байгууллагуудтай хамтран шат дараатай шийдвэрлэхээр ажиллаж байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Монгол улсад аж ахуй эрхлэгчдийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах замаар хэрэглэгчийг чанартай бараа, ажил үйлчилгээгээр хангаж, тэдний эрхийг хамгаалахад гол зорилгоо чиглүүлэн ажилладаг Засгийн газрын тохируулагч агентлаг юм. Анх Засгийн газрын 2004 оны 222 дугаар тогтоолоор Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэйгээр байгуулагдсан цагаасаа хойш олон дарга нарын нүүрийг үзэж, зорилго, чиглэлийнхээ дагуу олон асуудлын гарц, шийдэл дээр ажиллаж, олон нийтийн зүгээс ирэх шүүмж, зэмлэлийг ч чамлахааргүй сонссон байгууллага. 

Харин өнгөрсөн 2020 оны наймдугаар сард ШӨХТГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилон ажиллуулж байна. Тэрээр МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, JCI  Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байснаас гадна 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан аж. Харин 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажилласан. Тэрээр 1999 онд Улаанбаатар их сургуулийг түүх судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр төгсжээ.

Тэрээр ШӨХТГ-ын дарга болоод хэд хэдэн томоохон ААН-үүдтэй холбоотой мэдэгдлийг зоригтой хийж байсан. Ерөөсөө хуурай сүүг найруулаад л цэвэр сүү гээд зарж байдаг. Үйлдвэрийн аргаар зөгийн бал гаргаж авчихаад, зөгийн аж ахуйн бараа, бүтээгдэхүүний дэргэд хямд үнэ хэлээд тавьчихдаг. Энэ бол яг нэмүү өртөн шингээн, баялаг бүтээдэг үйлдвэрлэгчдийг элгээр нь хэвтүүлдэг зүйл гэдгийг илэрхийлж байснаас гадна, үүнтэй тэмцэхээс л ажлаа эхэлсэн гэж хэлж болно.

Тэрээр, хамгийн гол нь, манай улс 780 гаруй хуультай, 2000 гаруй УИХ-ын тогтоолтой. 2000 гаруй эрх зүйн акттай. Нийлээд 5000 орчим болж байгаа юм. Зөвхөн архи зардаг дэлгүүр гэхэд 29 акт дамжиж байж худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авч байна. Өөрөөр хэлбэл энэ олон бичиг сачиг, зөвшөөрөл, батламж зэргээс болж бизнес хийхэд хүнд байна. Тийм учраас илүү дутуу давхардсан бичиг цаасны асуудлыг болиулах, энэ чиглэлд дата анализ хийх хэрэгтэй байгаа юм. Үүнийг хамгийн чухал ажилд тооцон зорьж ирсэн. Ерөөс том зургаараа эдийн засаг хөгжихгүй байгаа асуудлыг гол зангилаа нь энд бий гэж онцолдог.

Тийм ч учраас улс эх оронд тулгамдсан олон асуудлаас түүвэрлэж 76 асуудлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гарган тавьж, УИХ, Засгийн Газар, мэргэжлийн байгууллагуудтай хамтран шат дараатай шийдвэрлэхээр ажиллаж байна. Нэг иргэний гэхээсээ илүү нийтийг хамарсан, нийгэмд тулгамдаж буй гомдол санал иргэдээс их ирдэг. Тиймээс иргэдийн дунд санал асуулга явуулж, мэргэжилтнүүдийн санал дүгнэлттэй нэгтгэн 76 асуудлыг онцолж ажиллаж байгаа нь сайн талтай юм. Түүний санаачилсан “Монгол Улсад тулгамдаж буй 76 асуудал” төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийг үр дүнд хүргэхэд иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд шийдвэрт таны дуу хоолой тус дэм болох учиртай гэдгийг Б.Бат-Эрдэнэ дарга иргэд олон нийтэд уриалсаар байгаа.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.