Орхон аймаг: Зэргэлдээх сумдуудад шүлхий өвчин гарсантай холбоотой хяналт шалгалтыг чангатгах үүрэг өглөө

Малын гоц халдварт шүлхий өвчин зэргэлдээх Булган,Сэлэнгэ аймгийн хэд хэдэн суманд гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ.Тухайлбал Булган аймгийн Бугат сум, Сэлэнгэ аймгийн Хөтөл,Орхон сумуудад гарсан байна.Орхон аймаг  махны үйлдвэр, тусгай зөвшөөрөл авсан  махны дэлгүүрүүдийн регистрийн дугаараар мах махан бүтээгхдэхүүнийг нэвтрүүлэх, 2 сумын малчин,  мал бүхий иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч, шүлхий өвчин бүртгэгдсэн аймаг орон нутгаас амьд малын шижилт хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж хяналт тавьж эхэлсэн бөгөөд Мал эмнэлгийн газраас аймгийн хэмжээнд малын мялзан, шүлхий өвчний голомт байгаа эсэхэд тандалт шинжилгээг хийсэн бөгөөд тандалтаар голомт одоогоор илрээгүй ч зэргэлдээх ойролцоо сумдуудад гарсан тул хяналтаа чангатгах үүргийг өгсөн байна. Цаашид шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж  иргэдийг идэшээ бэлтгэж нөөцлөх үетэй холбогдуулан хоёр  суманд хяналтын пост, хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж мал бүхий иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлж ажиллахыг үүрэг болголоо. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 15 аймгийн 99 суманд малын шүлхий өвчин бүртгэгдсэн. Халдвар гарсан сумдаас хүнсний хэрэглээнд мах бэлтгэхгүй байхыг анхаарууллаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.