Д.Сүхээ: Нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог залуу үеийнхэн нэмэлт тунд хамрагдах нь муу байна

Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас хэвлэлийн бага хурал хийж нэмэлт тунгийн хамрагдалт, коронавирус халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

      Өнгөрсөн 9-р сараас эхэлсэн нэмэлт 3-р тунд өнөөдрийн байдлаар 18-аас дээш насны иргэдийн 34,3 хувь буюу 20052 иргэн хамрагдаад байна. 

      Насны ангиллааар нь авч үзвэл:  18-34 насны 2-р тунд хамрагдсан иргэдийн 20-25%, 35-54 насны 2-р тунд хамрагдсан иргэдийн 43% , 55-64 насны 2-р тунд хамрагдсан иргэдийн 52%, 65-74 насны 2-р тунд хамрагдсан иргэдийн 67,3, 75-аас дээш насны 2-р тунд хамрагдсан иргэдийн 43,6% нь нэмэлт III тунд хамрагджээ. Халдварын нөхцөл байдал өмнөх үетэй харьцуулахад буурсан дүнтэй байгаа ч хүндрэх тохиолдол өндөр байгааг санууллаа.

     Үүнээс харахад нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог залуу үеийнхэн нэмэлт тунд хамрагдах нь муу байна. Энэ нь ар гэр, ахмад настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдэд давхар эрсдэл үүсч байна. Иймд нэмэлт тундаа хамрагдаж халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалж байлаа. 

     Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа мэдээллээр нийт хүн амын 50 хувийг нэмэлт тунд хамруулсан тохиолдолд хэвийн амьдралдаа шилжих боломжтой талаар мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 533123 хүн дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд. аймгуудаас хамгийн өндөр хамрагдалттай байгаа нь Сэлэнгэ аймаг байна. Иргэдийн вакцинжуулалтын ойлголт хангалтгүй байгаагаас хамрагдалт муу байна.Дархлаажуулалтын 3-р тунгаар хийж байгаа файзер вакцинд ямар нэгэн гаж нөлөө байхгүй. Уг вакциныг хавдартай, сахар, зүрх судасны өвчтэй, өндөр настай архаг хууч өвчтэй, жирэмсэн эхчүүдэд хийж эхэлсэн нь үр дүнгээ өгсөн иргэд итгэлтэйгээр вакцинжуулалтандаа хамрагдах хэрэгтэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.