Зөвлөгөө: Ковидын дараах хам шинжийг хэрхэн даван туулах вэ?

Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсний дараа тухайн хүнд хэдэн долоо хоногийн хугацаанд нойргүйдэл, сэтгэл санааны таагүй байдал, мартамхай болох  зэрэг шинж тэмдгүүд илрээд буй. Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэл заслын багийн ахлагч Э.Мөнх "Ковидын дараах хам шинж ба сэтгэл зүй “ сэдвээр зөвлөгөө өглөө.

Ковидын дараах хам шинж  нь бие махбодын талаас амьсгалахад бэрхшээлтэй байх, цээжээр хөндүүрлэх, ханиалгах, үнэр амт мэдрэхгүй байх, толгой өвдөх, нус гоожих, үе мөч булчин өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрч байна. Харин сэтгэл зүйн талаас их хэмжээгээр ядрах ,туйлдах, унтахад бэрхшээлтэй болох, анхаарал төвлөрөлт муудах, мартамхай болох, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, гэмтлийн дараах стресс бий болдог. Эдгээр шинж тэмдгүүд нь коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст ихэвчлэн үүсэж байгаа юм. Түүнчлэн, олон улсад хийгдсэн судалгаанаас үзэхэд халдвар авснаас хойш түгээмэл илэрсэн шинж тэмдэг нь толгой өвдөх шинж тэмдэг илэрчээ. Харин цөөн тохиолдолд ухамсарт ухаан дэмийрэх балартах байдал илэрсэн байна.

Ковидын дараах хам шинжийг хэрхэн даван туулах вэ?

  • • Хангалттай амрах
  • • Чанартай нойр авах
  • • Өглөөний эрч хүчтэй цагтаа чухал зүйлсээ хийх 
  • • Нэг дор олон ажил төлөвлөхөөс зайлсхийх 
  • • Их ядарсан үедээ завсарлага, амралт авах

Сэтгэл зүйн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

  • Асуудлыг тань
  • Баттай эх сурвалжаас мэдээллийг хязгаартай авах
  • Ковид, цар тахалтай холбоотой буруу ойлголтоо залруул
  • Дур мэдэн тайвшруулах, нойрны эм хэрэглэхгүй байх

Мөн ковидын дараах хам шинжийн үед бие махбодоо нөхөн сэргээхийн тулд эрүүл хоол хүнс хэрэглэх, амьсгалын дасгал хийх, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь стрессийн түвшин бууруулахаас гадна анхаарал төвлөрөх, ой санамжид эерэгээр нөлөөлөхийг зөвлөлөө. Эх сурвалж:Eagle.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.