Эрдэнэт хотын 8 өрхийн эмнэлэг 5.2 тэрбумын санхүүжилт авна

Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс анхан шатны эмнэлгүүд буюу сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нэг иргэнд ноогдох санхүүжилтийг 2 дахин нэмнэ. Үүнд зориулж улсын төсвөөс  87 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн байна.

Уг шийдвэрийн хүрээнд Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй өрхийн 8 эмнэлгийн нийт санхүүжилт ирэх оноос 5.2 тэрбум болж өсөх юм. Мөн  Жаргалант сумын эмнэлэг 820 гаруй сая төгрөгийн санхүүжилттэй болно.

Түүнчлэн анхан шатны эмнэлгүүд  4 төрлийн тусламж, үйлчилгээг гүйцэтгэлийн санхүүжилтээр үзүүлэхээр болоод байна.

Уг шийдвэр УИХ-ын гишүүн Д.Батлутаар ахлуулсан Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд үндэслэн гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батлут өөрийн цахим хуудсандаа “Санхүүжилт нэмэгдсэн тул сум, өрхийн эмнэлгүүд ажилтнуудынхаа цалинг нэмэх боломжтой болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Дээрх ажлын хэсгээс хоёр, гурав дахь шатлалын эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээр ажилтнуудынхаа цалинг нэмэх боломжийг бий болгох, эрүүл мэндийн салбар дахь тендерүүдийг цэгцлэх төлөвлөгөөг боловсруулах үүргийг Засгийн газарт өгөөд байгаа юм. Удахгүй хэлэлцэн батлах аж.

Дашрамд дурдахад, Эрдэнэт хотод ажиллаж буй бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд болон Жаргалант сумын эмнэлгүүдэд энэ жил улсын төсвийн 900 сая төгрөгийн хөрөнгөөр тоног төхөөрөмж нийлүүлсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.