Итуро Иноуэ: Дельта хувилбар өөрийгөө устгасан байж болзошгүй

Коронавирусийн дельта хувилбар тархаж Япон улсад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 26 мянгад хүрч байсан. Гэтэл сүүлийн долоо хоногт энэ тоо 200 болтлоо буурчээ. Үүнийгээ дагаад нас баралт ч бүртгэгдээгүй байна. Халдвар тархснаас хойш сүүлийн 15 сарын хугацаанд анх удаа ингэж буурч байгаа аж. Үүний учир шалтгааныг эрдэмтэд олон янзаар тайлбарлаж байгаа юм. Тухайлбал зарим нь энэ бууралтыг вакцинд хамрагдалт сайн байгаатай холбон тайлбарлаж байгаа бол зарим нь дельта хувилбар хурдацтай мутацад орсоор өөрийгөө устгасан  гэж үзэж байна.

Японы Үндэсний генетикийн хүрээлэнгийн профессор Итуро Иноуэгийн үзэж байгаагаар дельта хувилбар Японы нутаг дэвсгэр дээр хэт олон мутацтай болж, NSJ14 гэмтсэн уураг нь "алдаагаа" засах гэж хичээж байгаад өөрийгөө устах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа юм. Тэрээр "Мутаци олшрох тусам энэ нь эцэстээ алдаатай вирус болж, өөрийгөө хуулбарлах чадваргүй болсон гэж бид үзэж байна. Тохиолдол нэмэгдэхгүй байгааг харгалзан үзвэл дельта хувилбар байгалийн жамаараа устах тал руугаа чиглэсэн гэж бид бодож байна" гэжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.