Вакцины гуравдугаар тунд хамрагдаагүй төрийн албан хаагчдыг ажилд нь ирүүлэхгүй гэв

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүргүүдийн удирдлагуудтай хийсэн өргөтгөсөн хурал дээр нэмэлт тунд хамрагдалтыг идэвхжүүлэх үүргийг НЭМГ-ын даргад өгчээ.

Тэрээр "Вакцины гуравдугаар тунгаа хийлгээгүй төрийн албан хаагчдыг битгий ажилд нь ирүүл. Гэрт нь хөл хорионд оруул. Нэмэлт тунг хийлгэсэн бол ажилдаа ир. Хатуухан арга хэмжээ ав. Энэ саналаа НОК дээр оруулж ир. Үйлчилгээний байгууллагууд гуравдугаар тун хийлгэсэн хүнд л үйлчил. Дархлаа сэргээх тунгаа хийлгээгүй хүн гэртээ бай. Хатуухан шиг зохицуулалт хийж байж л 50 хувиас дээш гаргана. Хийлгээгүй хүмүүс нь гадуур тэнэж, бусаддаа халдааж, вирус тээгч болоод байна" гэжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.