"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ: Дархлаажуулалтын 4-р аян “Инээмсэглэе” уриан дор үргэлжилж байна

     Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын дунд дархлаа сэргээж, хамгаалах зорилгоор өрнөж буй дархлаажуулалтын 4-р аян “Инээмсэглэе” уриан дор үргэлжилж байна. Аяныг энэ долоо хоногт Эрдэнэт сувиллын цогцолбороос зохион байгуулж, үргэлжлүүлнэ. “Инээмсэглэлээр угтацгаая” уриатай зөв дадал, зөв үйлдэл хэвшүүлэх энэ удаагийн аяны нээлт шинэ долоо хоногийн өглөө үйлдвэрийн Ерөнхий захиргааны 1,2-р байр болон нийт 6 цэгт дуу хуур, хүүхдийн инээд  хөөр дүүрэн эхэллээ. Хүн бүхэн бие биендээ хайр инээмсэглэл бэлэглэх нь ажил, амьдралын эрч хүч, амжилтын эх үндэс болдог. Аяны хүрээнд цуврал сургалтууд болно. Зөв дадал, зөв үйлдлийг сурталчлах, хүүхэлдэйн киноны баатруудтай өглөө бүр мэндэлж, баяцхан хүүхдүүд болон амьтдын инээмсэглэж буй төрх бүхий гэрэл зургийн үзэсгэлэн үзэх, инээд баясал дүүрэн орчинд аялах зэрэг олон үйл ажиллагаа энэ долоо хоногт зохион байгуулагдах юм байна.  Долоо хоногийн турш хамт байж, үйлдвэрийн цех нэгжүүд болон олон нийтийн байгууллагууд эл аянд нэгдэж, идэвх санаачилгатай оролцохыг Эрдэнэт сувиллын цогцолбороос уриаллаа. Мөн аяны хүрээнд болох “Нэг өдөр-нэг дадал” хөтөлбөрт ажилтан бүр оролцож, харилцаа хандлага, хамт олон түүнчлэн гэр бүлдээ инээмсэглэл бэлэглэн дархлаагаа дэмжихийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна.

 М.Балжинням
Фото Б.Ялалт

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.