Орхон аймаг: Цахилгаан эрчим хүчний зарцуулалт өмнөх оны өвлийн оргил ачааллын үеэс 30-40 хувиар өндөр байна

Манай аймгийн ойролцоох Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч сүүлийн өдрүүдэд голомтын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн Шуурхай штаб хуралдаж 4 зүйл, 10 арга хэмжээ бүхий төлөвлөгөө боловсруулжээ. Мөн Баян-Өндөр, Жаргалант сумдын Мал эмнэлгийн тасаг багийн ажлын албатай хамтран 45 малчин өрхөд идэвхтэй тандалт, 8 мал эмнэлэг үйлчилгээний нэгжээр дамжуулан 242 малчин өрхөд идэвхгүй тандалтыг хийн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг малчдад хүргэж ажиллажээ. Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газар, сумдын ЗДТГ, Мал эмнэлгийн тасагтай хамтарсан хяналтын суурин пост 3, хөдөлгөөнт эргүүл 4, нийт 7 хяналтын цэг ажиллуулж байна.

            Сүүлийн үед аймгийн ЗДТГ-ын 70353511 дугаарын санал хүсэлт хүлээн авах утсанд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол их ирж байна. Иймээс аймгийн удирдлагуудын зүгээс Тээвэр, авто замын газрыг ажлаа сайжруулахыг үүрэг болголоо.

  Мөн иргэн, ААН-ийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцаж байгаа энэ үед зарим айлууд халаагч хэрэгсэл ихээр залгаж байгаа, эрчим хүчний хэмнэлт хийхгүй байгаагаас шалтгаалан цахилгаан эрчим хүчний дэд станцууд дээр өндөр ачаалал үүсэж байгаа талаар Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт мэдээлэв. Өөрөөр хэлбэл манай аймгийн цахилгаан эрчим хүчний зарцуулалт өмнөх оны өвлийн оргил ачааллын үеэс 30-40 хувиар өндөр байна.Цахилгааны төлбөрийг төрөөс дааж байгаатай холбоотой иргэдийн эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдсэн.

  Жаргалант сумын дулааны шугамд даралтын зөрүү байгаагаас шалтгаалан Ерөнхий боловсролын сургууль, Спорт заал, Эрүүл мэндийн төв, Соёлын төв зэрэг зарим байгууллагуудад халаалт тааруу байгаа аж. Иймээс энэ 7 хоногт Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт нараар ахлуулсан ажлын хэсэг Жаргалант суманд очиж ажиллахаар боллоо.

Засаг дарга С.Батжаргал: Ирэх хавар иргэдийн хүнсний хэрэгцээний зориулах нөөцийн махыг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах, төрийн байгууллагуудын ажлын цаг ашиглалт, албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийх шаардлагатай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.