"ДУЛААН ГУТАЛ" аяны BOX нутгийн удирдлагын ордон, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т байршлаа

"Хайрлагдсан эмэгтэй" группээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй "ДУЛААН ГУТАЛ" аяныг дэмжин оролцохыг нийт иргэддээ уриалж байна. 2 жилийн хугацаанд нийтдээ 135 хүүхдэд өвлийн дулаан гутал, 20 орчим хүүхдэд өвлийн хувцас, 30 орчим хүүхдэд малгай ороолт оймс зэргийг тусламж болгон өгсөн байна. Тэд хэлэхдээ " Алслагдсан багийн хүүхдүүдэд энэ аян нүдээ олсон тусламж болж чаддаг. Сургууль, цэцэрлэгтээ 3-5 км алхаж очдог хүүхдүүдэд ч байна. Ялангуяа цар тахлын дараа тэдэнд маань дулаан хувцас, гутал маш их хэрэгтэй байгаа гэж бодож байгаа. Хүүхдүүд тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн нэлээдгүй хувь нь ковидоор өвчилсөн. Гэтэл ковидоор өвдсөний дараа дулаан явах хэрэгтэйг эмч нар зөвлөж байгаа юм. Бид энэ жилийнхээ аяныг яг ийм л зорилтот бүлэг рүү чиглүүлээд байна" гэсэн юм. Аянд нэгдэхийн тулд заавал шинэ гутал хувцас биш, элэгдэлгүй, цэвэрхэн өмссөн хувцас, гутал, малгай ороолт байж болохыг зохион байгуулагчид хэлж байна. Уг аяныг Орхон аймгийн ЗДТГ, "Эрдэнэт үйлдвэр"-ийн зүгээс дэмжин "Дулаан гутал" BOX буюу хайрцагийг Нутгийн удирдлагын ордон, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын  Ерөнхий захиргааны 1,2-р байранд  байрлуулахаар болсон байна. Ингэснээр төрийн байгууллагын болон "Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилтан ажиллагсад ажилдаа ирэхдээ аянд зориулан хүүхдийн гутал хувцасаа авчирч хайрцагт хийх боломжтой болох юм. Нөгөөтэйгүүр "Хайрлагдсан эмэгтэй" группийн хамт олон уг аяныг хүүхдүүдийн нүүр царайг огт гаргадаггүй тухайн хүний үнэ цэнэ, нэр хүндийг эрхэмлэн үздэгээрээ хүмүүнлэгийн ажлын бас нэгэн соёлыг түгээж буй юм хэмээн онцолж байна. Иргэд маань хувцас гутлаа хандив болгон өгөхөөс гадна, мөнгөн хандив эсвэл үйл ажиллагааны буюу гутал тараах, цуглуулах ажилд оролцох зарим иргэдийн гэрээс очиж хандивийн гутал авах, машин унаагаар үйлчлэх зэрэг олон талаараа хамтран ажиллаж болох юм байна. Та бүхэн 9990-6334, 9590-0110 дугаарын утсаар зохион байгуулагчидтай холбогдон уг аянд нэгдээрэй. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.