БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Д.Цогзолмаа: Эмнэлэгт өдөртөө 20 гаран хүүхэд хатгаа,суулгалт гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд суулгаж, бөөлждөг ханиад ихээр гарч байгаа.Суулгаж бөөлждөг ханиад хүрсэн хүүхдүүд мөн хатгаа болж хүйтрэх магадлал өндөр байгааг эмч нар анхаарууллаа. Бид БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Д.Цогзолмаагаас зарим асуултанд тодруулга хариулт авлаа.

-Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт хичнээн бага насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна бэ?

Хүүхдийн тасагт 50 гаруй хүүхэд эмнэлэгийн тусламж авч хэвтэн эмчлүүлж байгаагаас 30 орчим хүүхэд хатгаа суулгалт гэсэн оноштойгоор эмчлэгдэж байна.Өдөртөө 20 гаран хүүхэд суулгалт, хатгаа гэх оноштойгоор хүлээн авах тасгаар үзүүлж байна.

-Бага насны хүүхдүүдийн дунд суулгаж, бөөлждөг өндөр халуурдаг ханиад байна. Ходоод гэдэс хямрахаас гадна ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Ер нь ямар ч ханиад гэдэс барьдаг, хамар залгиур барьдаг гэсэн хоёр төрлөөр илэрдэг. Сүүлийн үед суулгаж, бөөлждөг гэдэс барьсан ханиад гараад байна. Ер нь сургууль, цэцэрлэг эхлэхээр хүүхдүүдийн дунд ханиад томуу их гардаг. Суулгалт, бөөлжилт хавсарсан шинж тэмдэгтэй бас хатгаа болох  ханиад бий. 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд суулгалт өвчинөөс гадна гэнэт хатгаа болж хүндэрч байна. 5-12 хүртэлх насныхны дунд ходоод гэдэс хямраах өндөр халуурах зэрэг шинж тэмдэг ажиглагдаж байна.. Халуурах, хамраас шингэн нус гарах, бага зэрэг ханиалгахын зэрэгцээ бөөлжиж, гүйлгэнэ. Энэ шинж тэмдэг нь таваас нэг долоо хоног хүртэл үргэлжилж болно. Ямар вирусээр үүсч байгааг нь хараахан судлаагүй байна.Энэ нь вирусын гаралтай ханиад бол мөн гадуур нэмэгдэх хандлагатай байгааг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй байна.

-Шинж тэмдэг илрэх үед эцэг эхчүүд сандардаг яах ёстой бэ? Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдээд ирлээ орны хүрэлцээ хангамж дутмаг байгаа талаар эцэг эхчүүдээс гомдол ирсэн байна.

-Бөөлжиж, суулгаж байгаа тохиолдолд хордлого авсан уу үгүй юу гэдгийг мэдэхийн тулд эхний ээлжид харьяа  өрхийн эмнэлэг, хоёр дахь шатлалын хүүхдийн эмч нарт хандах хэрэгтэй. Эмнэлэгт үзүүлснээр хордлого байна уу эсвэл ходоодны замыг барьсан ханиад байна уу гэдгийг тодорхойлж эмчилгээ хийнэ. Эцэг, эхчүүд үүнийг мэдэлгүй хүүхдээ хордлого авсан аль эсвэл тархи нь доргисон гэж бодоод буруу эмчилгээ хийлгэдэг.БОЭТ-ийн Хүүхдийн тасаг нэмэлтээр ор дэлгэж ажиллахаас аргагүйд хүрсэн учир нь та бүхэн мэдэж байгаа Коронавирусийн халдварыг эмчлэх тасаг болоод удаж байна. Хүүхдийн өвчлөл харьцангуй бага хувьтай байсан ч хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой ханиадны өвчлөл нэмэгдээд ирсэн. Иймээс зохицуулалт хийж арга хэмжээ авч ажиллаж байна. 

-Урьдчилан сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд ямар арга хэмжээ авах вэ?Цэцэрлэг сургуулийн орчинд анхаарах зүйл...

-Бохир гараар дамжин суулгалт өвчин үүсдэг учраас гарын ариун цэвэр сахих хэрэгтэй. Бага насны хүүхдийн асран хамгаалагч гарын ариун цэврээ сахиж, хүүхдийнхээ баасыг цэвэрлэх бүртээ гараа угаах хэрэгтэй. Гарын ариун цэвэр сахихгүй бол хэчнээн эмчилгээ хийлгээд хүүхэд эдгэрэхгүй. Хоёрдугаарт, сэрүүний улирал эхэлж байгаа болохоор ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийнхээ дархлааг сайжруулж дулаан хувцаслах хэрэгтэй.Цэцэрлэг сургууль халдварын дэглэм сайн барьж жаахан ханиалгах шинж тэмдэг илэрсэн байвал гэр лүү нь буцаах эцэг эхэд нь анхааруулах ёстой.Бид эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдээс түргэвчилсэн болон шаардлагатай үед ПГУ шинжилгээ авч хэвтүүлж байна. Хатгаа болж хүндрэх өндөр халуурах шинж тэмдэг илэрч байгаа учраас аль аль талдаа бид сэрэмж алдахгүй байх хэрэгтэй.

-Шингэн алдсан үед эцэг, эхчүүд ямар арга хэмжээ авах вэ?

-Эцэг, эхчүүд “Манай хүүхэд тэд бөөлжиж, суулгалаа” гэж тоо хэлээд байдаг. Гэтэл хамгийн гол нь бөөлжиж, суулгаснаар шингэн алдах нь аюултай гэдгийг мэдээд шингэн юм өгч нөхөх хэрэгтэй. Ингэж чадвал айх зүйлгүй. Шингэн алдсан хүүхдэд хярам, буцалсан ус, хорсоол будааны шүүсийг шингэн алдсанаас 2-3 дахин их хэмжээгээр өгөх хэрэгтэй. Хоолыг нь сойж болохгүй. Эцэг, эхчүүд өгсөн болгоныг гаргаад байна гээд хоолыг нь сойж, шингэн өгөхөө больдог. Энэ нь буруу шингэн дутагдсанаар хүүхдийн ам хуурайшиж, барсайсан улаан уруултай, цонхигор болдог. Шингэнийг аль болох шимэгдүүлэх замаар 1-2 минутын зайтай ганц хоёр халбагадаж өгөх хэрэгтэй. Гүйлгэж, өвдөж байгаа үед хоолыг сойж, солихгүйгээр өвдөхөөсөө өмнө нь ямар хоол идэж байсан тэр хоолыг нь үргэлжлүүлээд хооллох ёстой. Учир нь суулгалт өвчний үед хоёр аюулын нэг нь тураалд орох байдаг. Тэгэхээр суулгалт өвчтэй хүүхдийн хоолыг багасгавал хурдан турна. Иймд шингэц сайтай хоолыг шинээр бэлтгэн бага багаар аль болох олон удаа өгөх нь турах аюулаас сэргийлнэ. Хайрч, хуураагүй, махыг нь хүүхэд идэж болохоор жижигхэн болон зорж хэрчсэн байх ёстой. Уураар болгосон бор мах өгч болно. Эцэг, эхчүүд эмчийн зааваргүйгээр гэдэсний олон эмийг уулгадаг. Энэ эмүүд нь хоол боловсруулахад тусалдаг хэвийн нянгуудыг устгаж суулгалт өвчнийг ужиг хүнд болгодог гэдгийг анхааруулж хэлмээр байна.Гол нь тайван байж эмчид хандаж зөвөлгөө заавал аваарай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Зөв бичээчээ хүндрэх гээд

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.