III Сургуулийн хичээлийн 1-р байрыг буулгаж шинээр барина

Эрдэнэт хотын анхны сургуулиудын нэг 3-р сургуулийг хичээлийн нэгдүгээр байрыг буулгаж шинээр барихаа болсон талаар УИХ-ын гишүүн Д.Батлутын Ажлын албанаас мэдээллээ.

Тус сургуулийн шинэ барилгад  улсын төсвөөс нийтдээ  8,2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 2022 онд 4 тэрбум төгрөг нь батлагджээ. Барилгын ажил ирэх зун эхлэх бөгөөд спорт залны хамт баригдана.

3 дугаар сургуулийн хичээлийн 1-р байр нь ашиглалтад ороод 40 гаруй жил болж буй. Өнөөдрийн байдлаар уг барилгад хана таазнаас их хэмжээний ус нэвчсэн,  дусаал дусаж мөөгөнцөр үүссэн зэрэг олон тооны эвдрэл үүссэн нь сурагчдад эрсдэл учруулж болзошгүйг Мэргэжлийн хяналтын газраас 2010-2021 онд 5 удаагийн дүгнэлт гарган анхааруулаад байжээ.

ДҮГНЭЛТҮҮД

Дүгнэлт-1: 2010.05.06-ны өдрийн 41/35/283 дугаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “Барилгын ашиглалтын үеийн төлөв байдлын тухай”

Дүгнэлт-2: 2013.04.29-ний 14/07/025/197 дугаар “Барилгын ашиглалтын үеийн төлөв байдлын тухай”

Дүгнэлт-3: 2017.12.27-ны 06/02 дугаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, акт

Дүгнэлт-4: 2018.03.30-ны 14-07-029/46 дугаар “Хяналт шалгалт хийсэн тухай”

Дүгнэлт-5: 2021.02.09-ний 14-07-025/26 дугаар Мэргэжлийн хяналтын улсын

 байцаагчийн “Барилгад их засвар, шинэчлэлт хийх тухай”

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.