ИТХ-ын Шийдвэр: Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээ шинэчлэн тогтоолоо

Өнөөдөр  Аймгийн ИТХ-ын Ээлжит бус IV хуралдаан хуралдаж байна. Тус хуралдаанаар 

1. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай

2. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг 2017-2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийн тухай

3. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, 2022-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэх юм.

 Эхний асуудал болох Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь  хэмжээ шинэчлэн тогтоолоо.

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаагаас бусад уул уурхайн салбарын олборлолт, баяжуулалтын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн бүх үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 2 хувиар,

шатахуун түгээх станц, банк, уур, ус, эрчим хүчний компаниудын бүх үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 1 хувиар

 бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 0.6 хувиар тогтоож, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталаа.

Уг захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хянуулан улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр Орхон аймагт мөрдөгдөх боломжтой болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.