Малын хөлийн татвараа ирэх сарын 15-ны дотор төлөхийг анхаарууллаа

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг энэ оноос мөрдөж эхэлж байна. Гэхдээ коронавирустэй холбоотойгоор тус хуулийг хэрэгжилтийг хагас жилийн хугацаанд хойшлуулсан юм. Улмаар өнгөрсөн долдугаар сарын 15-наас авч эхэлсэн. 

Малын тоо толгойн албан татварын тухай хуульд "Албан татвар төлөгч ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө" гэж заасан байдаг. 

Уг хуулийн дагуу малчин болон мал бүхий этгээдүүд ирэх сарын 15-ны дотор албан татвараа төлөхийг Татварын ерөнхий газраас анхаарууллаа. Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байх аж. 

Тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тоо толгойг Статистикийн тухай хуульд заасны дагуу хийгдсэн өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн тодорхойлох юм байна. 

Албан татварын хэмжээг дээрх хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.