Орхон аймаг: Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна

 Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол Оросын найрамдал,  хамтын ажиллагааны 61 дэх жилийн өдрүүдэд зориулсан цогцолбор үзэсгэлэн өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд нээлтээ хийлээ.

     Энэхүү 100 жил нь Монголын нэн шинэ үеийн түүхийн гэрч бөгөөд Монгол орны хөгжил дэвшлийн толь болсон 100 жил байсан гэдгийг мэргэжилтнүүд дүгнэдэг.

     Түүхэн ойд зориулсан үзэсгэлэнг аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Монгол Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 12-р сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжилэх ажээ.

    Түүхэн гэрэл зураг, архивын ховор баримт бичгийн үзэсгэлэн,  “Марканд мөнхөрсөн найрамдал, Сансар дахь хамтын ажиллагаа” үзэсгэлэн, Москвагийн радио сонсогчдын клуб, идэвхтэн гишүүдийн цуглуулгын үзэсгэлэн,           Монгол Оросын найрамдал миний нүдээр гар зургийн уралдаанд шалгарагчдын бүтээлийн үзэсгэлэн, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа Орос мэргэжилтнүүдийн миний нүдээр Монгол орон гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон олон түүхийг илтгэсэн бүтээлийн үзэсгэлэнгүүд дэлгэгдэх ажээ. 

    Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга С.Батжаргал оролцсон бөгөөд Монгол орон болон Оросын Холбооны Улс хоорондын найрамдлыг бууруулахгүйгээр илүү хөгжүүлж авч явах хариуцлагатай үүрэг бидэнд байгаа гэдгийг онцолж байлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.