Азийн хөгжлийн банкны санаачилгаар “Агаарын чанарыг сайжруулах мэдлэг, үйл ажиллагааг бэхжүүлэх” төсөл Орхон аймагт хэрэгжинэ

 Азийн хөгжлийн банкны санаачилгаар 5 улсын 7 хотод хэрэгжих “Агаарын чанарыг сайжруулах мэдлэг, үйл ажиллагааг бэхжүүлэх” төсөл Орхон аймагт хэрэгжинэ.

      Цэвэр агаарын хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болоход чиглэсэн  уг  төслийн хэлэлцүүлэг Орхон аймагт өнөөдөр эхэлсэн юм. Хоёр өдрийн турш үргэлжлэх хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга С.Батжаргал, Азийн хөгжлийн банк, Байгаль Орчин Аялал жуулчлалын яамны төлөөллүүд, Орхон аймгийн БОАЖГазар болон холбогдох албаны хүмүүс оролцож байна.

      2019 оноос эхлэн хэрэгжихээр төлөвлөсөн уг төсөл нь цар тахлаас шалтгаалан 2 жилийн хугацаанд үргэлжлэх боломжгүй  болсон юм. Гэсэн ч Эрдэнэт хотын агаарын бохирдол, түүний эх үүсвэрийн ерөнхий төлөв байдлын судалгаа, хотын агаарын чанарын AIR MODE загварыг боловсруулж, ялгарлын түгэлтийг гаргажээ.

          Аймгийн Засаг дарга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ: Бид Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө, цагаан тоосны дэгдэлт сөрөг нөлөөллийг бууруулах богино хугацааны хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Уг төсөл нь Эрдэнэт хотод хэрэгжсэнээр агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл,  нас баралтын тоог бууруулах нь гол хүчин зүйл хэмээн онцоллоо.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.