Орхон аймаг: “Иргэний андгай өргөх ёслол” боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Бүгд Найрамдах улс тунхагласны түүхэн ойн баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй Орхон аймгийн 200 хүүхэд залуучуудаас төлөөлөн сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлж, амжилттай суралцаж буй 74 сурагчийг төрийн тайзнаа алдаршуулан иргэний үнэмлэхийг нь батламжлан гардууллаа. “Иргэний андгай өргөх ёслол”-д Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат  Засаг даргын орлогч С.Батжаргал БСУГ-ын дарга Ц.Ариунгэрэлт, ГБХЗГ-ын дарга А. Наранболд , Орхон аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ч.Баярмагнай  нар 16 нас хүрч иргэний андгай өргөсөн сурагчдад батламж, дурсгалын зүйл гардуулан өглөө. Иргэний үнэмлэхээ ёслол хүндэтгэлтэй гардан авч буй сурагчид баруун гараа өргөн “Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж, Монгол Улсынхаа Тусгаар тогтнолыг батлан хамгаалж, Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн бүрэн эрхт ард түмнийнхээ итгэлийг даан их түүх, эрх чөлөөний эзэн нь байж эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж их соёл зан заншлаа өвлөн дэлгэрүүлж, энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж, Их засаг хууль ёсыг чандлан сахиж үнэнч шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй иргэн байхаа их төрийнхөө дор андгайлж байна. Төрийн минь сүлд өршөөг” хэмээн андгай өргөлөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.