C°/C°
Жил бүрийн 12-р сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн Нэгдсэн Үндэсний Байгууллагаас зарласан байдаг. Энэхүү өдрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэднийг тохируулгат ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд нөлөөлөх зорилготой “Хүмүүн talk” арга хэмжээг зохион байгуулж байна.
“Хүмүүн бие даан амьдрах төв”-өөс санаачлан зохион байгуулж буй уг арга хэмжээнд Аймгийн Засаг дарга С.Батжаргал, Ерөнхий сайдын Хөдөлмөр, Нийгмийн бодлогын зөвлөх Ч.Ундрахбаяр нар болон илтгэгчид, иргэдийн төлөөллүүд оролцож байна.
Арга хэмжээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагпах боломжоор ханган өгчээ.
Үйл ажилдагааг нээж аймгийн Засаг дарга үг хэлсэн бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө аймаг орон нутаг анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдгээ илэрхийллээ. Тэрээр
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга байгууламжийг барих 2,8 тэрбум төгрөгийн зургийг гаргаж, 2022 оны улсын төсөвт суулгах хүсэлтийг Хөдөлмөр нийгэм хамгааллын яаманд хүргүүлсэн”.
- “Орхон аймаг Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэрээр асарч байгаа ажил хөдөлмөр эрхэлдэггүй 133 асран хамгаалагчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын сайн дурын даатгалын зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн”.
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Найдвар төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Орхон салбар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сэргээн засах “Сорхугтани” төв, Аутизмтай хүүхэдтэй ажиллах “Пондолдой” зэрэг 4 төрийн бус байгууллагуудтай хүүхэд, залуусыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус төвүүдийн үйл ажиллагаанд 125 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулан нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцох эрх хангагдаж байгаа” зэрэг мэдээллийг хийсэн юм.
Энэ жил тус өдрийг “Ковид -19-ийн дараах оролцоог хангасан, хүртээмжтэй, тогтвортой орчин дахь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн манлайлал, оролцоо” гэсэн уриан дор тэмдэглэх ажээ.
Мэдээллийн төв






БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. UROLOGIST
2023-01-04 13:30 | 43.231.113.120