С.Батжаргал: ЕБС-ийн сурагчид сургуулийнхаа спорт залаанд чөлөөт цагаараа ямар нэгэн төлбөр төлөхгүй

 Засаг даргын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг Засаг дарга С.Батжаргал удирдлаа.

              Ирэх 2022 онд 1,6 тэрбум төгрөгөөр гэр хорооллын багуудын гэрэлтүүлгийн тэжээлийн блок, толгой, кабель солих, 60 сая төгрөгийн төсвөөр Цагаанчулуут багийн 0,4 км зам болон ТОСК, 7-р хорооллын гэрэлтүүлэг, Эрдэнэ багийн Жаргалант, Сархиа уулын хэсэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 3,4 км хатуу хучилттай замыг мөн гэрэлтүүлэгтэй болгохоор зураг төсөл хийжээ.
            "ЭБЦТС" ТӨХК 2022 оны хөрөнгө оруулалтаар хотын 35 кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугамыг кольцоо схемд оруулах зураг төсөл боловсруулан Эрдэнэ багийн Хабитатын хэсэгт шинээр 35/6 кВ-ын ЦРП, 35 кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлууд хийхээр төлөвлөн ажиллаж байна.
            Хотын хэмжээнд байгаа дулааны шугам сүлжээнд горимын тооцоог хийснээр хотын дулааны шугамын насжилт, өргөтгөл шинэчлэлт хийх шаардлагатай шугам сүлжээнүүд тодорхой болсон. Үүний дагуу эхний ээлжид “ЭДЦС”-аас 9-р цэг хүртэл Ду700мм-ийн 3,5 км дулааны төв шугамыг шинээр барих, Цагаанчулуут багийн өргөх насос станцаас Наран багийн УДХТ хүртэлх Ду125, 159 мм-ийн 1,2 км ил дулааны шугамыг шинэчилж сувагт хийх ажлын зураг төслийг боловсруулах ажлын санхүүжилтийг 2022 оны Орон нутгийн төсөвт тусгахаар төлөвлөжээ. Ингэснээр Эрдэнэт хотын дулаан болон цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа хангагдаж цаашид шинээр барилга обьект, орон сууцны хорооллууд баригдах боломж нэмэгдэх юм.
            Аймгийн ХХААГ-ын мэдээлэлд 2021-2022 онд өвөлжих болон хэрэгцээт малын судалгаагаар аймгийн хэмжээнд нийт мал сүргийн 24.1 хувь буюу 45.8 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар байна.
            Намрын ургац хураалтын нэгдсэн дүн гарсан бөгөөд энэ жил үр тариа 13.485 тн, Тэжээлийн ургамал 1992 тн, төмс 3216.4 тн, хүнсний ногоо 5798 тн-ыг тус тус хураан авчээ.
            Хуралдааны төгсгөлд аймгийн удирдлагуудын зүгээс зарим хэлтэс агентлаг, сумдын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, саяхан боловсролын салбарын ёс зүйн хороо хуралдсан бөгөөд зарим цэцэрлэг сургуулийн удирдлага ажилтнуудтайгаа зүй бус харьцсан, ажлын байрны дарамт учруулсан талаарх асуудал хэлэлцэгджээ. Иймээс цаашид сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулах талаар Баян-Өндөр сумын засаг даргад үүрэг болгов.
       

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Сургуулийнхаа зааланд төлбөр төлдөггүй биз дэ

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.