Орхон аймаг: Төрийн байгууллага шинэ жил тэмдэглэхгүй байгууллагын удирдлагууд шинэ жилийн ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй

              Аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар:  

-          Хүн амын дунд нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулж байгаа ажлын явц, үр дүн, “Омикрон” вирусээс урьдчилан сэргийлэх, бэлтгэх бэлэн байдлыг хангах

-          Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

         Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ: Коронавирусын нөхцөл байдлын мэдээллээс харахад халдварын тархалт буурах хандлагатай байгаа хэдий ч омикрон хувилбар бусад улс орнуудад тархаж эхэлсэн тул тайвшрах болоогүй” гэдгийг сануулж байлаа.

         Түүнчлэн дархлаажуулалтдаа идэвхитэй хамрагдахыг уриалсан юм. Дархлаажуулалтад хамрагдсан тохиолдолд та коронавирусын халдвар авсан ч хүндрэл гарахгүй, мөн амь нас эрсдэх аюул тулгарахгүй байх боломжтой юм.

         Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал болох  “Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил”  хэрхэн зохион байгуулагдаж байгаа талаар аймгийн Мал эмнэлгийн газрын дарга мэдээлэл хийлээ. 

         Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг өнгөрсөн даваа гарагт татан авсан талаар мэдээлсэн. Хувийн мал эмнэлгийн газрууд, мэргэжлийн байгууллагууд хамтран нийт 7 чиглэлд ажиллаж 1237 өрхийн нийт 114262 толгой малыг вакцинжуулахаар төлөвлөжээ. Үүнд шаардлагатай 11,3 сая төгрөгийг аймгийн Онцгой комиссын зардлаас шийдвэрлэхээр боллоо.

         Хуралдааны төгсгөлд эрүүл мэндийн газар халдвар хамгааллын хэрэгслийн нөөц бүрдүүлэлтийг сайтар хийж иргэдээ вакцинжуулах үйл ажиллагааг идэвхижүүлэх үүрэг өглөө.

Түүнчлэн бүх шатны төрийн байгууллага шинэ жил тэмдэглэхгүй бөгөөд байгууллагын удирдлагууд шинэ жилийн ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн чиглэл өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Сургуулийн хүүхдүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулана гээд хүүхдүүд тоглолтын хувцасны мөнгө нэхээд байх юм хэрвээ тэмцээн уралдаан явж байгаа юм бол шинэ жилээ хийх хэрэгтэй

Билгүүн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.