Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан хуралдаж 2022 оны төсвийг хэлэлцэж байна

Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Төлөөлөгчид танхимаар 100 хувийн ирцтэй хуралд оролцож байгаа бөгөөд энэ удаагийн хуралдаан 2022 оны төсөв хэлэлцэх юм.  Тодруулбал аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанаар

1. Орхон аймгийг хөгжүүлэх 2021 оны жилийн төлөвлөгөөний биелэлт

2. Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2021 оны биелэлт

3. Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, 2022 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах

4. Аймгийн 2022 оны төсөв батлах

5. Аймгийн ИТХ-ын байгууллагын 2021 онд хийсэн ажлын тайлан батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.Төсөв батлахтай холбоотой тус хуралдаанд ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар оролцож байна. 

   Аймгийн 2022 оны төсвийн урсгал орлогыг 161,4 тэрбум төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн сангийн орлогыг 10,7 тэрбум төгрөгөөр төсөвлөж, улсын төсөвт 84,0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.

Ирэх онд доорх томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

-          Уртын гол багт баригдах 260 айлын 5 блок орон сууцны цогцолборын ажил

-          Гэр хорооллын багуудад ИШС, дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэн хийх

-          Агропарк төслийн хүрээнд Жаргалант суманд ногооны зоорь барих ажлыг

-          Нийтийн тээврийн парк шинэчлэлт

-          Хот тохижуулах газрын парк шинэчлэл

-          Гэр хорооллын багуудын гэрэлтүүлгийн тэжээлийн блок, толгой, кабел солих ажил

-          Өмнөд дэд станцын өргөтгөл зэрэг ажлууд тусгагджээ.

  Үүнээс гэр хорооллын хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалтын ажлын 48,7 хувь буюу 24,3  тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна.

Түүнчлэн нийт төсвийн 10,5 хувь буюу 6,6 тэрбум төгрөгийг цахимжуулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, ногоон орчинг бий болгох болон ковидын эсрэг арга хэмжээнд зарцуулахаар төсөвт тусгажээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.