Н.Алтанхуяг: Гишүүдийн тойргийн мөнгө 1000 дахин өссөн.Монгол улс биш 76 гишүүний орон боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг саналаа хэллээ. Тэрбээр, Нэгдүгээрт, өнгөрсөн жил төсвийг хэлэлцэж байхад сүүлийн 15 жилийн улсын төсөвт дүн шинжилгээ хийгээд УИХ-аар хэлэлцэх талаар Г.Занданшатар даргад хэлж байсан. Гэтэл одоо нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд дараагийн төсвийг баталчихлаа. Ерөнхийдөө бид нар буруу төсөв баталж дампуурч байна. Иймээс тус дүгнэлтийг ярих хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зүйлд зарцуулж болохгүй. Гишүүдийн тойргийн мөнгө анх 5 сая төгрөг байсан. Одоо 1000 дахин өсөөд таван тэрбум руу дөхөж байна.  Зарим тойрогт 10 тэрбум. Монгол Улс биш 76 гишүүний улс боллоо. Энэ их мөнгийг үр ашиг багатайгаар тарааж байснаас нэг зүйл рүү зарцуулсан бол Дарханы замаа өдийд барьчихсан байх байсан гэв.

  • Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал
  • Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06- ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Зарчмын зөрүүтэй 2 саналтай
  • Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ Зарчмын зөрүүтэй 15 саналтай
  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал
  • Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.