Томуугийн дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор ЕБС-ийн сурагчид энэ сарын 10-ны өдрөөс эхлэн цахимаар хичээллэж, 18-ны өдрөөс эхлэн нэгдүгээр улирлын амралт эхэлнэ.  ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн ААН-үүдэд хандаж сурагчдын амралтын хугацаанд жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллах боломжоор хангах уриалгыг гаргалаа.

      Сурагчдын амралт эхлэхэд эцэг эхчүүд ажилдаа явахдаа хүүхдээ харах хүнгүйгээр гэр орондоо цоожилж орхих зэрэг явдлаас улбаалан хүүхдүүд түлэгдэх, унаж бэртэх, тогонд цохиулах, гал түймрийн гамшигт өртөх гэх мэт ахуйн осол, гэмтэл нэмэгддэг байна. Тиймээс,

1. Сурагчдын амралтыг зүй зохистой өнгөрүүлэх

2. Хүүхэд гэртээ ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх

3. Хүүхэд хамгааллын талаар анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад ЗДТГ-ын даргын зүгээс санууллаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ