Д.Батлут: Цагаан тоосны асуудлаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзалт хийнэ

Өнгөсрөн амралтын өдөр Эрдэнэт хотод “Цагаан тоос” ихээр босож олон иргэн хандсаны дээр өөрийн биеэр очиж харлаа. Эрдэнэтийн иргэний хувиар болон хотыг удирдаж байсан хүний хувьд уг асуудлыг маш сайн мэдэх юм.

 Иймд уг асуудлаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай ойрын хугацаанд уулзалт хийнэ. Ингэснээр бид бодит байдалд үнэлэлт дүгнэлт хийх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллах, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнг сайжруулах /одоог хүртэл хийсэн ажлуудын үр дүнг үгүйсгээгүй болно/ чиглэлд тус үйлдвэртэй ойлголцолд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

 Өчигдөр миний бие тус үйлдвэрийн холбогдох албадаас Хаягдлын аж ахуйн Цагаан тоосыг дарах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааных нь талаар мэдээлэл авснаа энд хуваалцъя.

 Тус үйлдвэр цагаан тоос дарах урвалжууд найруулах, цацах зориулалттай шинэ техникүүд авсан байна.

 Цагаан тоос дарах алба шинээр байгуулагджээ.

 Кальци, хлоридийг найруулан зориулалтын техник ашиглан тоос дэгдэж буй талбайд цацаж байна.

 Дахин хаягдал нэмж хаяхгүй хэсгүүдийг хар хөрсөөр хучих ажил эхэлжээ.

 Шинээр полимер хэмээх урвалжаар 10 га талбайд боловсруулалт хийсэн нь үр дүнд хүрсэн бөгөөд цаашид илүү их талбайг хамруулах аж.

 Хаягдлын аж ахуйн далангийн барилгажилтийг өөрчлөх асуудлаар зохиогч тал буюу ОХУ-ын Механобр Инженеринг Институттэй хамтран ажиллаж байгаа гэнэ. 2023 онд шинэ даланг барих ажлыг эхлүүлэх төсөл хэрэгжиж эхэлжээ.

 2022-2024 онд Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна.

Иргэдийн илгээсэн зургуудыг ашиглав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%