Орхон аймгийн ахмад багш, эмч нарын төлөөлөлд “Эрдэнэт хотын 45 жилийн ойн медаль” гардуулан өглөө

1975 оны 12-р сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргажээ. Энэ өдрийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэж байхаар аймгийн ИТХ-ын 2017 оны ээлжит VIII хуралдаанаас шийдвэрлэсэн билээ. Ийнгээд 2017 оноос эхлэн энэхүү өдрийг Эрдэнэтчүүд энэ жил 5 дахь удаа тэмдэглэх гэж байна.

Эрдэнэт хотын болон анхдагч илгээлтийн эздийн өдөр, Эрдэнэт хотын 45 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Орхон аймгийн ахмад багш, эмч нарын төлөөлөлд “Эрдэнэт хотын 45 жилийн ойн медаль” гардуулан өглөө. 

XX зууны 70-аад оны дунд үед эх орны өнцөг булан бүрээс илгээлт өвөртлөн ирсэн залуу гэр бүлийн хүүхэд багачуудыг эрдэмд сургах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зүтгэж явсан эдгээр ахмадуудад шагналыг нь Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваадорж,  ХШҮДАХ-ын дарга М.Жанболат, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр нар гардуулан өглөө. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.